Байраа алдаж гутарсан худалдагчийг инээмсэглэдэггүй хэмээн ажлаас нь халжээ
Нийтэлсэн: 2016-02-15 03:13:18
Оросд рублийн ханшны уналт олон иргэдийг хохироож байгаа гэнэ. Дээдсийн хүрээлэнгийнхэнд зориулсан интерьер загвар гаргадаг, тансаг хөшиг хивс зардаг компани байраа алдахдаа тулсан эмэгтэй дизайнерээ инээмсэглэдэггүй хэмээн худалдан авагчдын гомдлоор ажлаас нь халжээ. Нэг өрөө байрны зээлтэй байсан өрх толгойлсон эмэгтэй Оксана Бруева рублийн ханшны уналтаас болж зээлээ бүтэн жил шахуу төлж чадаагүй гэнэ. Банк шүүхэд хандан өдгөө байрыг нь хүчээр чөлөөлүүлэх шийдвэр гаргуулж эмэгтэй охины хамт гудамжинд гарахдаа тулаад байна. Дуудлага худалдаагаар 4,5 сая рублийн үнэтэй байрыг нь зах зээлийн үнээс хамаагүй дор буюу 2,4 саяар үнэлсэн нь бүр ч сэтгэл санаагаар унагажээ. Байраа зараад ч цаана нь 22 мянган долларын өртэй үлдэж байгаа Оксано “ажил дээрээ худалдан авагчидад үйлчилэх зөвлөгөө өгөх үед инээмсэглэх нь маш хүнд байна. Би байрнаасаа хөөгдөхдөө тулаад бүтэн жил зовж байгаа тул сэтгэл санааны маш их дарамттай явна. Үнэндээ яаж ч хичээгээд инээмсэглэж чадахгүй байна” хэмээн зовлонгоо ярьжээ.
