Алдар хүнд баян тансаг амьдралд умбасан дэлхийн одод та бидний нүдэнд атаархмаар харагддаг. Гэтэл тэдний зарим нь төсөөлж байснаас хүнд амьдрал гуниг зовлонг туулсан, өдгөө ч эдэлсээр байна.
-Лиам Нельсон : Энэ алдарт жүжигчний хувьд хоёр хүү төрүүлж өгсөн эхнэрээ алдсан нь хамгийн том цохилт сүйрэл байсан. Үзсгэлэнт Наташа Ричардсонтой 15 жил аз жаргалтай амьдраад золгүй тохиолдлоор ганцаараа үлдсэн. 2009 онд эхнэр нь цанаар гулгаж байгаад унаж тархиндаа гэмтэл авсан. Эхэндээ сүртэй зүйл биш мэт байсан ч сүүлдээ гэмтэл нь огцом хүндэрсэн тул эмч нар аварч чадаагүй.
-Киану Ривез : Тэрээр 1998 онд Женнифер Сайм хэмээх бүсгүйтэй гэрлэсэн ч жилийн дараа хүсэн хүлээж байсан охин нь амьгүй төрсөн. Залуу хос энэ цохилтыг даалгүй удалгүй салцгаажээ. Гэтэл амьдралдаа гутаж гутарсан экс эхнэр нь хар тамхинд орж ердөө хоёр жилийн ослоор амиа алдсан. Киану таван жилийн дараа л анхны хүүхдээ бүтээгүй үед эр зориг тэсвэр гарган гэрлэлтээ хадгалж чадаагүйд экс эхнэрээ бурхан болсонд өөрийгөө бутуутгаж явдаг, сэтгэлийн хүнд зовлон тээдгээ хэвлэлээр мэдэгдсэн. Зовлон гуниг нь уран бүтээлд нь ч нөлөөлсөн. Өөртөө анхаарахаа больсон тул продюссер найруулагчид ч Киануг тоохоо байсан. 2008 оноос хойш бүхэл бүтэн таван жилийн дараа л нэгхэн кинонд тоглоод байна.
-Шарлиз Тейрон : Өмнөд Африкд төрсөн энэ одын эцэг нь архичин гэртээ жинхэнэ дарангуйлагч нэгэн байжээ. Бүр том хүүтэйгээ нийлэн архидаж эхнэр бага хүүхдүүдээ дарамталсаар иржээ. Тэр нэгэн өдөр эх нь согтуу ирсэн хоёр Шарлизийг зодохоор дайрах үед буудаж нөхрөө газар дээр нь алаад том хүүгээ шархдуулсан. Аймшигт явдлыг нүдээрээ харсан тэрээр одоо ч тэр өдрийн аймшгаас салж чаддаггүй гэнэ.
-Жим Керри : Ердөө хоёрхон жилийн өмнө инээдмийн алдар жүжчигний найз бүсгүй Катриона Уйат нойрсуулах эм их хэмжээгээр ууж амиа хорлосон. Болсон явдалд цочирдож гашуудсан Жим амиа хорлолтын шалтгааныг мэдээд бүр ч их шаналсан гэдэг. Учир нь найз бүсгүй нь амиа егүүтгэхээсээ өмнөхөн ээжээсээ Холливудын алдартан ч нэг ч удаа “Оскар” аваагүй бүтэлгүй этгээдтэй шал дэмий учирсан хэмээн аймшигтайгаар буруутгасан захидал авсан байжээ. Тэрээр найз бүсгүйн үхлээс хойш одоо ч шаналж явдагаа нуудаггүй.
-Роуз Макгоун : Тэрээр Италид төрсөн. Эцэг эх нь “Бурханы үрс” гэдэг шажины нууцлагдмал урсгалд татагдсан байжээ. Тэр урсгалын зөвхөн өөр хоорондоо л харьцахаас гадна бага насныхан эрт бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрдөг байжээ. Америкд цагаачилан ирсэн хойно нь “Бурханы үрс”-ийн нэгэн атаач гишүүн Роузыг хар тамхи хэрэглэдэг хэмээн эцэг эхэд нь ховложээ. Эцэг эх нь хүчээр эмчилгээнд явуулахад нь эмнэлгээс оргон эмээгийндээ иржээ. Гэсэн ч тэндээс бас л хөөгдөн нэгэн залуутай учирсан ч тэр нь удалгүй ослоор амиа алдсан. Кино урлагт орсон хойноо 2007 онд авто осолд орж нүүрний нэг хэсэг нь маш ноцтой бэртсэн. Маш өндөр өртөгтэй дөрвөн хагалгааны дараа л нүүр нь хуучин төрхөндөө ойртсон гэдэг.
-Шанайя Твайн : Алдарт дуучин Канадын Тиммонс гэдэг бяцхан хотод ядруухан айлын том охин болон төрсөн. Түүнийг 21 настай байхад нь эцэг эх нь ослоор ами алдаж гурван дүүгээ өсгөх том үүрэг нуруун дээр нь буужээ. Тэрээр дуулж олсон мөнгөөрөө дүү нараа тэжээн энэ үүргээ гялалзтал биелүүлэн бүгдийг нь ажил амьдралд нь хүргэсэн. Гэсэн ч тэр бүх он жилүүдэд хамт зүтгэсэн эхлээд продюссер нь дараа нь нөхөр нь болсон Матт Лэнгом нь бүхэл бүтэн 14 жилийн турш Шанайягийн багын найз Мэри-Эннтэй нууц амрагийн харьцаатай байсан нь 2008 онд илэрсэн. Үүнийг мэдсэн дуучин бүсгүй тэр үед амьдрал нь ямар ч утгагүй мэт болсон хэмээн дараа нь ярьсан. Гэхдээ хариугаа жинхэнэ эм хүн шиг авч Мэри-Эннийн нөхөр Федериктай гэрлэсэн.
-Майкл Дуглас : Олон кинонд тоглож 40 насандаа алдар хүндийн оргилд гарсан тэрээр улаан хоолойн хорт хавдраар өвчилсөн. Гэхдээ үүний шалтгааныг сэтгэл санаагаар унаснаас болсон гэж ярьдаг. Эхний гэрлэлтээс гарсан том хүү нь хар тамхи зарсан хэргээр 2012 онд таван жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Жилийн дараа хоёрдахь эхнэр Катрин-Зета Жонс нь сална хэмээн бөөн шуугиан дэгдээсэн. Эхнэр нь салах шалтгаанаа нөхрөө сэтгэл гутралд баригдсантай холбоотой хэмээн мэдэгдэж байсан.
-Вуди Харрельсон : Энэ алдарт жүжигчний эцэг нь хоёр ч хүн санаатайгаар алсан. Вудиг гурван настай байхад нь эцэг эх нь салж, долоон настай байхад нь эцэг нь хоёр ч хүн амины хэргээр бүх насаараа хорих ялаар шийтгүүлсэн. Ухаан орсон цагаас нь хойш алуурчин аавтай гэсэн хаяг салдаггүй байсан тул 1968-1981 оны хооронд эцэгтэйгээ огт харьцаагүй. Гэсэн ч сэтгэлдээ эцгээ уучилж одоо болтол өршөөлд хамруулах гэж хөөцөлддөг гэнэ.
-Жек Николсон : Өвөө эмээ дээрээ өссөн тэрээр бага насандаа хүнд амьдрал үзсэн. 1974 онд 37 нас хүрсэн хойноо л төрсөн эгч Жун нь үнэн хэрэгтээ төрсөн ээж нь болохыг мэдээд маш их цочирджээ. Бүжигчин эх нь ганц бие ээж амжилтанд хүрч чадахгүй гээд бяцхан Жекийг өвөө эмээ рүү нь явуулсан байжээ.
NUUTS.mn