Сүхбаатар аймгийн удирдлага, АН-аас болж МАН-ын хорооны экс дарга амиа хорлоно гэжээ
Хариуцсан яамаа УИХ-ын чуулганы танхимд “порно студи”-ээр дуудуулж байсан М.Зоригт энэ сонгуульд өөрийнхөө оронд аймгийн Засаг дарга Ж.Батсуурийг нэр дэвшүүлэхээ мэдэгдсэн. Нэр дэвшихийг нам нь мэддэггүй харин гишүүн дарга хоёр л тохирчихдог “арилжааны хөгшин морь” шиг болжээ. Тэгвэл УИХ-ын гишүүний суудал руу улстөрийн өш хонзон авагч, хүчний байгууллагыг энэхүү зорилгодоо ашигладаг, намын эрх ашгийн төлөө сонгуулийн бодит үр дүнг өөрчлөхийн тулд бүхэл бүтэн хүний амьдралыг ч сүйрүүлэхэд бэлэн тийм нэгэн хүн айсуй. Сүхбаатар аймгийн Эрдэнэнцагаан сумын МАН-ын хорооны дарга Ө.Батсайхан аймгийн удирдлага, АН-ын оролцоотойгоор хоёр жилийн турш явуулсан хэлмэгдүүлэлтийг цагаатгахгүй бол амиа хорлоно гэж байсныг өмгөөлөгч нь шүүхэд баталжээ. Болсон явдлыг өгүүлэхэд өнгөрсөн орон нутгийн сонгуулиас эхэлжээ. Сонгуулийн дүнгээр Эрдэнэцагаан сумын ИТХ-д МАН 14, АН 13 суудал авчээ. Ө.Батсайхан нь энэ тухай “...МАН 14, АН суудал авсныг сумын Сонгуулийн хороо батламжилсан боловч Ардын намаас сонгогдсон 3 нэр дэвшигчдийн түр үнэмлэхийг өгөхгүй хойшлуулах шийдвэрийг Сүхбаатар аймгийн АН-ын оролцоотой гаргаж, нэр дэвшигчдийг Сүхбаатар аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсээс ажлын хэсэг томилуулан шалгуулах, захиргааны хэргийн шүүхэд үндэслэлгүй маргаан үүсгэх зэргээр Эрдэнэцагаан сумын ард түмний сонголтыг хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагын дэмжлэгтэйгээр өөрчлүүлэхийг санаархсан” гэжээ. Гэсэн ч эхний удаагийн шүүхийн шатанд МАН-ын дарга ялжээ. “...Сүхбаатар аймгийн АН-ын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ж.Батсуурийн хамсаатан болох Сүхбаатар аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасагт эдийн засгийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан Г.Идэрбат нь 2013 оны 1-р сарын дунд үеэс Эрдэнэцагаан сумын ЗДТГ-ын 2004 оноос хойшхи санхүүгийн үйл ажиллагааг шалгасан” гэжээ. Г.Идэрбат нь Ж.Батсуурийн туслахаар ажиллаж байсан Идэрмөнхийн төрсөн ах гэнэ. Г.Идэрбатын шалгасан хэргийг АТГ-д хүргүүлэхээр Сүхбаатар аймгийн прокурорт шилжүүлсэн аж. Харин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч Г.Батбаатар нь хэргийг шалгаад эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал гаргажээ. “...Гэтэл Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийн гаргасан захирамжийн дагуу аймгийн Тамгийн газрын хуулийн хэлтсийн дарга Л.Болдхүүгээр ахлуулсан ажлын хэсэг 2013 оны 9-р дүгээр сард ахин Эрдэнэцагаан сумын ЗДТГ-ын 2004-2012 оны санхүүгийн үйл ажиллагааг шалгаж..' улмаар хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэргийн асуудлаар Сүхбаатар аймгийн прокурорын газарт хандсанаар аймгийн прокурор Б.Очбадар нь Ө.Батсайханд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг хүчингүй болгож хэргийг сэргээсэн тогтоолыг 2013 оны 12-р сард гаргасан. Ахин АТГ, прокуророор хянаад МАН-ын хорооны экс даргын хэрэг энэ удаад шүүхэд очжээ. Сум дундын 19 дүгээр шүүх Ө.Батсайханд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр аймгийн Прокурорын газарт буцаасан. Үүнд прокурорын эсэргүүцэл бичсэн боловч Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх хянан хэлэлцээд эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Үүний дараа аймгийн прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэн явуулжээ. Сум дундын 19 дүгээр шүүх Ө.Батсайханы хэргийг ахин хэлэлцээд цагаатгахад аймгийн прокурор дахиад л эсэргүүцэл бичжээ. Гэсэн ч давж заалдах шүүх дахин прокурорын эсэргүүцлийг няцааж Ө.Батсайханг цагаатгасан тогтоолыг хэвээр үлдээснээр 2015 онд л цагааджээ. МАН-ын хорооны экс дарга энэ тухай “...Өнгөрсөн 2 жилийн хугацаанд үргэлжилсэн авлига, албан тушаалтны гэмт хэрэгт холбогдуулан явуулсан эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны улмаас миний сэтгэл санаа хүндээр хохирч, эрүүл мэнд ахуй амьдрал маань өдрөөс өдөрт доройтож байсан бөгөөд хамгийн харамсалтай зүйл нь тэрхүү хэлмэгдүүлэлтийн хар сүүдэрт гэр бүл, төрөл төрөгсөд маань хүртэл өртсөнөөр сэтгэл зүйн хувьд хүнд дарамтанд орж, зарим тохиолдолд нийгэмдээ гадуурхагдах тохиолдол гарч байсан. Засаг дарга Ж.Батсуурь нь зөвлөх Р.Сүхбаатар, Төрийн сангийн хэлтсийн дарга Д.Ариунжаргал, хуулийн хэлтсийн дарга У.Болдхүү нарын бүрэлдхүүнтэй ирж 2014 оны 1-р сарын 7-ны өдөр Эрдэнэцагаан сумын 200 гаруй иргэдтэй уулзахдаа... би наашаа гарахаасаа өмнө цагдаа, прокурорын нөхдүүдийг дуудаж уулзлаа. Танай сумын Засаг даргаар ажиллаж байсан Ө.Батсайхан 4 зүйл ангиар, цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Д.Нандинцэцэг 8 зүйл ангиар шалгагдаж, удахгүй эрүүгийн хариуцлага хүлээхээр болсон... гэсэн агуулгатай мэдэгдлийг хийсэн. Тухайн уулзалтын дараа Засаг дарга Ж.Батсуурь нар нь Эрдэнэцагаан сумын ЗДТГ-ын албан хаагчидтай хийсэн уулзалтанд 10 жилийн сургуулийн нэг ангид хамт сурч байсан миний эхнэр байгааг мэдсээр байж нөгөө л мэдээллээ танилцуулж, хаалганы цаана байгаа хүмүүст тараахыг үүрэг болгон эхнэрийг маань гутаан доромжилсон байдаг...” гэжээ./үргэлжлэл бий/