Америк бүсгүй үсийг нь муухай зассан үсчинг бууджээ
Нийтэлсэн: 2016-02-12 02:25:17

Сан-Диего хотын 29 настай оршин суугч Адрианна Бланш-Свэйн үсээ засуулсны дараа муухай болсон хэмээн буцан ирж «619 Barber Shop» салоныхонд гомдол тавьжээ. Үсчин буруугаа хүлээгээгүй тул бүсгүй цүнхнээсээ буу гаргаад өөрийх нь үсийг “баллаж тавьсан” эрэгтэй үсчинг буудсан ч азаар оноогүй гэнэ. Энэ үед салонд байсан хүмүүс ууртай бүсгүйг дарж унаган галт зэвсгийг нь хурааж цагдаа иртэл хүлээстэй байлгасан аж. Амиа алдах шахсан үсчин орон нутгийн тв-д яриа өгөхдөө “тэр эмэгтэй манайд өглөөний 9,30-д орж ирсэн, би үсийг нь цаг гаруй тайрч засаад явуулсан, гэтэл өдөр нь гэнэт буутай орж ирээд “тэнэгээ чи миний үсийг ямар болгосноо хар даа” гээд буу гаргаад ирсэн” гэжээ. Азаар бүсгүй буу хэрэглэж чаддаггүйн дээр нь их уурлаж бухимдсан байсан алдаж буудан үсчин залуу амь гарчээ
