Нууц мэдээллийн уурхай

Дэлхийн хамгийн авлигажисан ерөнхийлөгчийг тодруулжээ

Нийтэлсэн: 2016-02-11 02:49:58

Эрэн сурвалжилах чиглэлийн нэрт ”Unmask the Corrupt” сайт дэлхийн хамгийн их авлигал авсан, авлигажисан төрийн бүтэц бий болгосон удирдагч нарыг тодруулжээ. Сайт бүтэн сарын турш хандагч нараасаа санал асуулга авсан агаад 132,6 мянган саналаар Украйны экс ерөнхийлөгч, өдгөө Оросд орогнож байгаа Виктор Янукович тэргүүлжээ.  Тэрээр төрийн тэргүүний алба хаших хугацаандаа маш их авлигал авч 10 сая долларын үнэтэй харшид амьдарч, төрийн өмчийг хувьчилах нэрээр зарж асар их баяжжээ. Сүүлдээ үймээнээр далимдуулан хууль хяналтын байгууллагаас зугтаан Оросд орогнол эрэн очсон. Дэд байранд Бразилийн газрын тосны төрийн өмчит Petrobras компани 115 мянган саналаар удаалжээ. Энэ компаний бүхий л үйл ажиллагаа нь авлигал өгөх авах замаар явагддаг нь олон нийтэд илт болсон. Гуравдугаар байранд Панам улсын ерөнхийлөгч асан Рикардо Мартинелли 105 мянган саналаар орсон байна. Дөрөвдүгээр байранд 90 мянган саналаар Оросын ерөнхийлөгч Путин шалгарчээ. Түүнийг 40 тэрбум долларын нууц хөрөнгөтэй тухай кино гарсан нь энэ шалгаруулалтанд “амжилттай” оролцоход нөлөөлжээ. Удаах байруудад Нигери, Хятад Филиппины төрийн өндөр дээд албан тушаалтнууд орсон байна.

 
NUUTS.mn
 
 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших