Итали эр гэр орноо муу авч явсан эхнэрээ шүүхэд өгчээ
Нийтэлсэн: 2016-02-06 01:28:10
Энэ улсын Лацио мужийн Соннино хотын нэгэн иргэн гэр орноо муу авч явсан хэмээн эхнэрээ шүүхэд өгчээ. Тэрээр эхнэртэйгээ долоон жил амьдарсан агаад үүнээс таван жилийг нь маш аймшигтай нөхцөлд өнгөрүүлсэн гэнэ. Нөхөр нь мөнгө олох гэр орноо тэжээх ажлаа муугүй хийж байсан ч эхнэр нь эр нөхөр болон хүүхдүүдээ халамжилах хооллох, гэр орноо өөд татах,цэвэрлэх угаах арчих тал дээр ямар ч сэтгэл зүтгэл гаргаагүй хэмээн гомдолложээ. Азгүй эр сүүлийн хоёр жил хоол хийх хог асгах зэрэг “хүнд” ажлыг арга буюу өөрөө хийхэд хүрсэн гэнэ. Түүнээс гадна эхнэр нь гэр орноо огт цэвэрлэдэггүй тул “ариун цэврийн хувьд аймшигтай бас аюултай орчинд” одоо ч амьдарч байгаа аж. Мөн эхнэр нь дэлгүүрээс хоол хүнсний зүйл худалдан авахдаа маш хариуцлагагүй ханддаг тул худалдан авсан барааны ихэнхийг нь хаядаг байжээ. Гэрийн эзний гомдлыг том болсон хүүхдүүд нь баталжээ. Ажилгүй залхуу эмэгтэйг шүүх хурал ирэх 4-р сарын 12-нд болох гэнэ. Хэрвээ үр хүүхдээ муу асарч хооллож бохир заваанд орчинд амьдруулж байсан нь батлагдвал Италийн хуулийн дагуу эхийн үүргээ муу гүйцэтгэсэн хэмээн гурав хүртэл жилээр хоригдож магадгүй аж.
NUUTS.MN
