Нууц мэдээллийн уурхай

Хүчиндэхийг хуульчлахын төлөө тэмцдэг хөдөлгөөний уулзалтыг хоригложээ

Нийтэлсэн: 2016-02-05 10:52:13

Антифеминизм буюу эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлахын төлөө хөдөлгөөнтэй холбоотой шуугиан ахин дэгджээ. Энэ удаад хүчиндэхийг хуульчлахын төлөө тэмцдэг “Return of Kings” байгууллагын гишүүд дэмжигчид дэлхий даяар нэг цагт тухайн бүс нутагтаа уулзалт зохион байгуулах гэж байсныг эмэгтэйчүүдийн байгууллага, олон нийтийн шаардлагаар ихэнхи газарт зогсоож чаджээ. Зарим оронд цагдаа хүчний байгууллага оролцсон байна. Хүчиндэхийг хуулиар зөвшөөрүүлэхийг гол зорилгоо болгон тэмцдэг “Return of Kings” нь дэлхийн олон оронд салбартай аж. Тус байгууллагийн тэргүүн Дарюш Вализадех/зурган дээр/-ийн мэдэгдсэнээр дэлхийн 43 орны 165 газарт гишүүд дэмжигчид нь цугларах ёстой байжээ. Гэсэн ч энэ удаагийн цугларалт явагдах боломжгүй болсоныг байгууллагийнхаа сайтаар мэдээлсэн байна. “Хэдийгээр бид гишүүддээ  уулзалтыг нууц байдалд явуулах удирдамж чиглэл өгсөн ч 2-р сарын 6-ны нэгдсэн цугларалт явуулахыг түр хугацаагаар хойшлуулж байна. Цугларалтанд ирсэн гишүүдийн аюулгүй байдал хангагдах баталгаа эрсдэлтэй болсон тул ийм шийдвэр гаргасан” гэжээ. Удирдамж ёсоор гишүүд дэмжигчид нь дэлхий даяар тухайн тохирсон газартаа орон нутгийнхаа цагаар оройн 20 цагт цугларах ёстой байжээ. Гэсэн ч мэдээлэл алдагдсан тул  хучиндэхийг дэмжичгдийн эсрэг эсэргүүцэгчид болон эрх баригчид шуурхай арга хэмжээ авч эхэлсэн гэнэ. Австралид л гэхэд уг уулзалтыг таслан зогсоохыг шаардсан 100 мянган хүний гарын үсгийг эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийхөн цуглуулж чаджээ. Германд эмэгтэйчүүдийн эрхийн төлө тэмцэгчид “Return of Kings”-ын цугларалтыг хүч хэрэглэн тараана хэмээн сүрдүүлжээ. Хучиндэхийг хуульчилахын төлөө тэмцэгчдийн удирдагч Дарюш Вализадех нь “Хүчиндэхийг хуулиар зөвшөөрснөөр эмэгтэй хүн унтах дургүй эрэгтэйтэй хамт байхгүй байхыг хүснэ. Ингэснээр эмэгтэйчүүдэд сонголтын аса их боломж гарч ирнэ. Хүчингийн гэх ихэнхи хэрэг гэр бүлийн хүрээнд гардаг тул үнэндээ гэмт хэрэг биш юм. Эмэгтэйчүүдийн сонгох сонгогдох эрхийг ч хасах эрхтэй. Эмэгтэй хүний “үнэ цэнэ нь зөвхөн түүний гоо үзэсгэлэнгийн түвшингээс л хамаардаг байх учиртай” гэж  сурталчилдаг гэнэ. “Return of Kings” нь дэлхийн 60 гаруй оронд дэмжигчидтэй агаад бүгдээрээ эрэгтэйчүүд байдаг аж.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших