Нууц мэдээллийн уурхай

Авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөлийн гишүүн баарны эзний толгойг пивоны аягаар хага цохижээ

Нийтэлсэн: 2016-02-05 00:22:54

Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын Авлигаас урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх олон нийтийн зөвлөлийн гишүүн ажилтай Г.И гэдэг гол усны нэртэй эмэгтэй “Mild house” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ баарны эзэн М.З-той толгой руу пивоны аягаар цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулжээ. Бид авлига авдаг дарга нарыг ёс зүйгүй гэж ярьдаг бол авлигаас урьдчилан сэргийлдэг хүмүүсд бас ёс зүй гэж алга. Авлигаас урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх олон нийтийн зөвлөлийн гишүүн хатагтай “...найз Будхандын төрсөн өдрийг тэмдэглэхээр “Mild house” баарны караокед найз Бүдханд болон түүний найз эмэгтэй, ангийн найз Даваасүрэн нарын хамт орсон. Ингээд тооцоогоо хийгээд мөнгө дутахаар нь би баарны зөөгчид “захирлыгаа дуудчих” гэхэд баарны эзэн орж ирээд тооцоогоо хийхийг шаардсан. Тэгэхээр нь би  “одоо гарсан тооцоон дээр дутсан мөнгөө үнэртэй усны тооцоон дээрээсээ суутгачихаач” гэж хэлэхэд эзэн нь “энэ хоёр асуудал тусдаа асуудал, тооцоогоо төл” гэж надтай дээрэнгүй маягтай харьцсан. Ингээд тооцооноос болоод маргалдаад зогсож байхдаа би ширээг түлхэхэд ширээн дээр байсан пивоны шил газар унасан бөгөөд эзэн нь  унасан шилийг авах гээд доошоо тонгойх үед би гартаа барьж байсан пивоны аягаар толгой руу цохичихсон. Би хэрэг гарахаас өмнө багцаагаар 4-7 хоногийн өмнө баарны эзэнд  “Gucci rush” нэртэй үнэртэй усыг 70 мянган төгрөгөөр зарсан байсан юм” гэжээ. Харин үйлчлүүлэгчээ тооцоогоо хий хэмээн дээрэнгүй харьцдаг баарны эзэн “...бармен Одонтуяа намайг дуудаад “караокед байгаа хүн тооцоогоо хийхгүй байна” гэхээр нь би тухайн өрөөнд ороход миний танил И гэх эмэгтэй сууж байсан. Би И-гээс 3 хоногийн өмнө үнэртэй ус эхнэртээ авч өгөөд мөнгийг нь өгөөгүй байсан юм. Гэтэл караокед гарсан зардлаа үнэртэй усны мөнгөн дээрээ суутгая гэхээр нь би “энэ асуудал чинь тусдаа асуудал, чи одоо тооцоогоо төл” гэсэн. Тэгтэл И надтай маргалдаад урдаа байсан ширээг цааш нь түлхтэл ширээн дээр байсан эд зүйлс газарт унасан. Тэгэхээр нь би ширээн дээрээс унасан эд зүйлийг авах гээд доошоо тонгойгоод байж байтал И толгой руу нэг удаа цохиж  хагалсан” гэжээ.

 

NUUTS.mn

 
 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших