Нууц мэдээллийн уурхай

Америк эр эхнэрээ “шоппинг” хийх үеэр дэлгүүрийг түйвээсэн хөгжилтэй хэрэг дэгджээ

Нийтэлсэн: 2016-02-04 06:44:12

Нэгэн америк эрийн үйлдэл цахим ертөнцийг доргиож байна. Тэрээр эхнэрээ дэлгүүрийн тасаг хэсэх үеэр тухайн дэлгүүрийг хагас жилийн хугацаанд түйвээж худалдагч хамгаалагч нарын үйлийг үзэх шиг болжээ. Эцэст нь дэлгүүрийн захиргаа эхнэрт нь албан захиа хүргүүлж түүнийг болон нөхрийг нь дэлгүүрийн босгоороо алхуулахгүй гэдгээ мэдэгджээ.  Харин шоппинг хийх дуртай эхнэр нь дэлгүүрийн захиргааг шүүхэд өгснөөр нөхөр нь хэрхэн түйвээж байсан нь олон нийтэд ил болжээ. “Kmart” дэлгүүрийн захиргаанаас ирүүлсэн захидлыг хүргэе :

-Хүндэт хатагтай Фентон,

Өнгөрсөн хагас жилийн турш манай дэлгүүрийн хамгаалалтын алба тантай хамт ирдэг  нөхөр тань  дэлгүүрт хэрхэн биеэ авч явсаныг анхааралтай ажиглалаа. Доорхи зүйлсээс та нөхрөө бидэнд ямар их төвөг удсаныг ойлгох байх гэж найдна. Таны нөхрийн энэ бүх үйлдэл хяналтын камерд бичигдсэн болохыг мэдэгдэе. Дэлгүүрээс зүгээс танай нөхөрд бие зөв авч явахыг олонтоо сануулсан ч хайхарсангүй. Иймд та болон танай гэр бүлийн нэг ч гишүүнд манай дэлгүүр үйлчлэхгүй болохыг анхааруулж байна. Сүүлийн зургаан сарын дотор таны нөхөр :
 
-6-р сарын 15 : 24 боодол бэлгэвч аваад нэгэн ахимаг эмэгтэйн тэргэнцэрд нууцаар хийснээс болж худалдагч болон тухайн хатагтайн хооронд тун хүнд үл ойлголцол  үүссэн.
-7-р сарын 2 : Лангуун дээр байсан бүх цагийн сэрүүлгийг 5 минутын зайтайгаар дуугарахаар сэмхэн тааруулснаас болж маш их дуу чимээ, шуугиан тарьсан. 
-7-р сарын 7 : Улаан лоолийн сүмсээр жорлон хүртэл зам гаргасан,
-8-р сарын 4 : “Анхаар шал нойтон” гэсэн сануулгыг хивсээр дарснаас цөөн бус худалдан авагчид хальтирч унасан,
-9-р сарын 15 : Аялалын барааны тасагд майхан бариад худалдан авагчдийг урьж оруулж хэвтүүлж байгаад баригдсан,
-10-р сарын 4 : Дэлгүүрийн зөвлөхийг  бараа сонгоход туслахыг хүсээд очих үед нь “Бурхан минь та нар намайг тайван орхиод өгөөч” хэмээн заалаар нэг орилсон,
-10-р сарын 21 : Хяналтын камерийн өмнө ирээд хамраа ухах, батгаа шахах зэргээр бүдүүлэг зан гаргасан,
-11-р сарын 10 : Галт зэвсгийн тасагт ирээд худалдагчаас нь үнэртэн хаана байна  хэмээн нэхэж шалгаан хүндрэл үүсгэсэн,
-11-р сарын 21: Машины сэлбэгийн тасагд сэлбэг материалаар эмэгтэй хүний дүрс маягийн зүйл хийчихсэн байсан,
-12-р сарын 3 : Гадуур хувцасны тасагт куртик, пальтоны дотор орж нуугдаад худалдан авагчдыг ирэх үед гэнэт гарч ирэн “намайг сонго” гэх мэтээр хашгирч айлган зугтаалгасан,
-12-р сарын 18 : Дэлгүүрийн дотоод чанга яригчаар худалдааны тухай мэдээлэл дамжуулахад “дахиад л энэ муухай хоолой, би тэсэхгүй нь” хэмээн зааланд байнга хашгирсан.,
-12-р сарын 23 : Хувцас солих өрөөнд орчихоод дотроос нь “энд ариун цэврийн цаас алга” хэмээн хашгирч хүндрэл үүсгэсэн.
 
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших