Нууц мэдээллийн уурхай

Монгол хилчдийг унтаж байхад хил зөрчсөн монгол эр Хятадын талд баригджээ

Нийтэлсэн: 2016-02-04 01:53:00

Дорнод аймгийн Халх гол сумын харьяат Ж.Баттулга гэдэг 44 настай эр 2015 оны 8-р сарын 15-16-нд шилжих шөнө ажил хийж амьдралаа дээшлүүлэхээр хилийн 0132-р ангийн 2-р заставын хариуцсан хэсэг болох хилийн 14...-р тэмдгийн чиглэлээр явганаар Хятад руу хил зөрчин нэвтэрчээ. Хүн хил зөрчсөнийг манай соргог хилчид мэдээгүй агаад учир нь тухайн шөнө унтаж байсан гэнэ. Бүр  сар ын дараа буюу 9-р сарын 29-нд Хятадын тал хил зөрчигчийг буцаан өгөх үед сая мэдэж бөөн юм болжээ. Хил зөрчсөн этгээдийн шүүх хурал саяхан болсон агаад тухайн үед хилчид унтаж байсныг батлах баримтууд авагджээ.  Заставын удирдлагын мэдүүлснээр унтсан хугацаат цэргийн хилчид бүгд халагдсан гэнэ. Харин харуулын даргын үүрэг гүйцэтгэж байсан Хилчин.... нь хотод харуулын даргын курс төгсөж ирээд өдгөө ангидаа ажиллаж байгаа гэнэ. Тэрээр “...Би тус заставт 2015 оны 8-р сарын 7-ны өдрөөс 9-р сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд харуулын даргын үүрэг гүйцэтгэж байсан.Тухайн өдрийн харуулын томилгоог би сайн санахгүй байна. Ямар ч байсан бүрд хугацаат цэргийн албан хаагч нар байсан. 8-р сарын 15-16-нд шилжих шөнө Хилийн 14...-р багана хэсгийн хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд цагийн манааны цэргүүдийг шөнийн цагт 22 цагийн үед, 00:00 цагийн үед шалгахад сонор сэрэмж алдаагүй үүрэг гүйцэтгэлт хэвийн байсан. Мөн 00:20, 30 минутын үед шиг санаж байна шалгахад сонор эрэмж алдаагүй хэвийн байсан. Тэгээд би цагийн манаануудаа шалгаж ямар нэгэн зөрчилгүй, сонор сэрэмж алдсан зүйлгүй байсан тул Хөдөө тойром хилийн харуулын байранд шинийн 01 цаг өрчим орж ирээд түр хугацаагаар унтаж байх үед Чулуун худаг заставаас шалгах манаа Хөдөө тойром хилийн харуулын байранд ирэхэд нь би боссон юм. Тэгээд шалгах манаа намайг унтаж байсан мэдээг заставын удирдлагуудад мэдэгдсэн. Би унтаж байсан нь үнэн. Харуулын даргын хувьд манааны үүрэг гүйцэтгэлийг шалгаад сонор сэрэмжтэй байх ёстой байдаг юм. Тухайн үед унтаж байсан нь миний буруу” гэжээ. Заставын удирдлага нь “... 2015 оны 8-р сарын 15-16-нд шилжих шөнө манаа томилж хил хамгаалан томилгоо журмын дагуу бүгд хийгдсэн байсан. Бүх манаанууд хувиарын дагуу гарсан. Гэхдээ 8-р сарын 15-16-ны шөнө 3 цагт хөдөө тойромд байрлах хилийн харуулын шалгуулхад тухайн харуулын бүрэлдэхүүний дарга Хилчин.... нь манааны байран дээрээ унтаж сонор сэрэмжгүй үүрэг гүйцэтгэж байсанг надад илтгэж байсан. Тэгээд маргааш өглөө хилийн манаануудаас тайланг авахад бүгд гарсан зөрчилгүй тайван гэж илтгэсэн. Тэгээд 2015 оны 9-р сарын 29-нд  намайг Хавиргын  ШНБ-д байхад Хятадын талаас уулзалтын туг гарсан. Тэгээд дээд газар луу мэдэгдэж зөвшөөрөл аван уулзахад хил зөрчигч хүлээлгэж өгье гэсэн асуудал тавьж иргэн Ж.Баттулгыг хүлээлгэн өгсөн” гэжээ.  Ж.Баттулга амьдрлаа дээшүүлж мөнгө олохын тулд хил зөрчихөөс өөр аргагүй байжээ. Тэрээр нутгийн Б.Батбилаг гэгчийн малыг мал малладаг агаад тогтсон цалингүй эзэн нь “боломжоороо” хэдэн төгрөг өгдөг ухаантай гэнэ.. Харин хилийн цэргийнхэн харуулын даргын 45 хоногийн курсд суусан даргадаа хилийн манаанд гарахдаа унтаж болохгүй гэдгийг заасан гэж найдая.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших