Нууц мэдээллийн уурхай

Путины залгамжлагч “албан бус” байдлаар тодорлоо

Нийтэлсэн: 2016-02-04 01:24:49

Өчигдөр Оросын ерөнхийлөгч Путин гэнэтийн томилгоо хийсэн нь ажиглагчдыг гайхшруулж таамаглал дэвшүүлэхэд хүргэлээ. Тэрээр Тульск мужийн амбан захирагчийг “өөрийнх нь хүхэлтээр” ажлаас чөлөөлж оронд өмнө нь бие хамгаалагчдынх нь нэг байсан хошууч-генерал Алексей Дюминыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Монголд Батзаяа гэдэг бие хамгаалагч ингэж цойлж байсан удаатай. Холбооны хамгаалалтын алба хэмээх төрийн том байгууллагаас Ерөнхийлөгчийн хамгаалалтын албанд шилжин ирж байсан тэрээр өдгөө Оросын баатар цол болсон. Ажиглагчдын таамалж байгаагаар бие хамгаалгч ийнхүү гэрлийн хурдаар шат ахиж байгаа нь Путин залгамжлагчаа бэлдэж байгаатай холбоотой гэнэ. Магадгүй Дюмин нь 2018 онд дараагийн төрийн тэргүүн болж ч мэднэ. Ажиглагчдын үзэж байгаагаар Путинд гурван ч залгамжлагч бий гэнэ. Эхнийх нь одоогийн Ерөнхий сайд Димитрий Медведев  агаад тэрээр баруун хийгээд Америктай хэт дотносдог буулт хийдэгт нь Оросын цэргийнхэн, тагнуул хүчнийхэн хийгээд генералууд үзэн яддаг. БХЯ-ны сайд Шойгугийн “гарын хүн” гэгдэх Андрей Воробьев гэдэг генерал нь хатуу үзэл бодолтойгоороо цэргийнхэн, хүчнийхэнд их таалагддаг. Эцэст нь өдгөө том мужийг удирдах болсон бие хамгаалагч Дюмин аж.  Тэрээр жинхэнэ Путины гарын хүн агаад ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны дарга, хувийн адьютантаар нь  ажиллаж байсан машид итгэмжлэгдсэн нэгэн гэнэ.  Путинд 2014 онд хувийн адьютантдаа хошууч-генерал цол олгон Тусгай үүргийн хүчний командлагч гэдэг албан тушаалд томилсон. Чухамдаа Дюмины удирдсан тусгай анги хамгийн түрүүнд Крымд орсон гэдэг. Украйнаас Крымийг булаасны дараа тэрээр ОХУ-ын батар цолоор шагнуулж гэрлийн хурдаар дэвшсэн. Тусгай хүчний командлагчаасаа хуурай замын цэргийн командлагчийн 1-р орлогч бөгөөд Жанжин штабын даргаа томилогдсон бол өнгөрсөн оны 12-р БХЯ-ны орлогч сайдаар дэвшсэн. Өдгөө мужийн амбан захирагч болсон бол тун удахгүй сайдын суудалд очихыг ч үгүйсгэхгүй байна. Ийнхүү Путины залгамжлагчаар “албан бусаар” тодроод байгаа Дюмин нь энэ жил 43 хүрч байгаа аж.

 

NUUTS.mn

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших