Нууц мэдээллийн уурхай

Даян дэлхийн шоронгуудын сонин хачинаас...

Нийтэлсэн: 2016-02-03 06:38:08

-Норвегид давтан хэрэг үйлдсэн гэмт хэрэгтнүүдийг хойд зүгийн алслагдмал арал дээрх шорон луугаа явуулдаг. Тэнд нь хамгаалалт цөөтөйгээс гадна хоригдлууд нь бараг юу хүссэн бүхнээ хийж болдог.  

-Алкатрос нь Америкийн халуун устай цөөхөн шоронгийн нэг. Атлантикийн хүйтэн уст далайн дундах аралд байдаг тул халуун усанд ордог хоригдлууд оргох гэж хүйтэн ус руу орохгүй гэж тооцсон гэнэ.
 
-Японы шоронд дээд хэмжээ авсан хоригдлуудад тогтоол гүйцэтгэх хугацааг ердөө хэдхэн цагийн өмнө л хэлдэг гэнэ. Мөн ар гэрийнхэнд нь тогтоол гүйцэтгэсэн тухай алга дарам цаас л өгдөг аж.
 
-Европын холбооны улсууд дахь зарим хувийн шоронд өндөр цалинтай харгалзагч ажиллуулахын оронд зурагт олныг байрлуулан хоригдлуудыг “уяах” гэдэг.
 
-Сэтгэлзүйч Тимоти Лири 1970 онд шоронд суухдаа өмнө нь нь хийж байсан ажлынхаа ачаар оргож чаджээ. Хоригдлуудаар ажил хийлгэхийн тулд тусгай тест бөглүүлдэг. Гэтэл тэр тестийг нь боловсруулсан сэтгэлзүйчдын нэг нь Тимоти өөрөө байжээ. Тэрээр үүнийгээ ашиглан шоронгийн хамгийн хамгаалалт муутай хэсэгт ажиллуулахаар бөглөж өгөөд удалгүй оргож чадсан гэдэг.
 
-2010 онд дээд хэмжээгээр цаазлуулсан Ли Гарднер тогтоол гүйцэтгэхээс хоёр сарын өмнө найз бүүсгүйтэйгээ уулзаж байхдаа хүлээлгийн өрөөний цонхыг хагалан ороод шууд секс хийжээ. Гайхалтай нь энэ үед бусад хоригдлууд хаалгыг хамгаалан харгалзагч нарыг оруулаагүй гэдэг.
 
-2010 онд Висконсины шоронгоос хоёр хоригдол хуурамч суллах бичиг үйлдэн харгалзагч нартаа үзүүлээд чөлөөтэй гараад явчихсан гэдэг.
 
-Гренландын Нууке арал дахь шоронгийн камерын түлхүүр нь хоригдол нартаа байдаг. Тэд өглөө камерээ түгжээд гарч ажил, ан гөрөө хийж эсвэл арлын бүсгүйчүүдтэй зугаалж байгаад орой нь ирж унтдаг гэнэ.
 
-Дээд хэмжээ авсан ялтнуудын камерт хамгийн удаан суусан хоригдол нь Японы боксчин Ивао Хакамаде аж. Тэрээр цаазлуулах ял аваад тогтоол гүйцэтгэхийг хүлээн 45 жил чангад суужээ. Энэ зуур өмгөөлөгчид нь уйгагүй давж заалдан хөөцөлдсөөр 2014 онд буруугүй болох нь тогтоогдон суллагджээ.
 
-Зартай залилагч, хулгайч Рональд Макинтош Калифорнийн шоронгоосамжилттай оргосон. Оргосноосоо хойш ердөө сарын мужийн эмэгтэйчүүдийн шоронд хоригдож байсан эхнэрээ оргуулах гэж  хулгайлсан нисдэг тэргээрээ шоронгийн хашаан дотор  буун суулгаад нисээд явчихсан.
 
 
NUUTS.mn
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших