Нууц мэдээллийн уурхай

С.Оюун: Ардчилсан намтай хамтрах эсэхийг намын их хурлаар шийднэ

Нийтэлсэн: 2016-02-03 01:24:42

Өчигдөр Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, ИЗНН болон МҮАН-ыг намдаа нэгтгэх санал тавьсан байна. Тус асуудлаар намууд ажлын хэсэг байгуулан өчигдөр хуралдсан юм. Энэ талаар ИЗНН-ын дарга С.Оюунаас тодрууллаа.

-Өчигдөр Ардчилсан намын зүгээс танай намыг намдаа нэгтгэх санал тавилаа. Намуудын зүгээс ажлын хэсэг байгуулж хуралдсан. Ажлын хэсгийн хуралдаан ямар шатандаа явж байгаа вэ?
-Ардчилсан намын зүгээс өчигдөр албан ёсоор санал тавилаа. Ажлын хэсгүүд гарлаа. Манай намын зүгээс ажлын хэсэг гаргаад, удирдлагууд уулзалт хийсэн. Гэхдээ манай намын дүрмээр болон Улс төрийн намын тухай хуулиар бол нэгдэх асуудал намын их хурлаар шийдэгдэх юм. Тэгэхээр энэ асуудлыг намын их хурлаар хэлэлцэх юм. Ажлын хэсгийн хуралдааны дараа анхан шатны байгууллагаараа хүртэл хэлэлцэх зүйл заалттай. Олон даваа бий шүү дээ. Манай намын зүгээс саналыг хүндэтгэж байна. Тиймээс шат шатны байгууллагаар хэлэлцэх болно. Манай намын Үндэсний хороо хоёр долоо хоногийн өмнө хуралдсан юм. Энэ хурал дээр намын зүгээс сонгуульд хэрхэн оролцох вэ гэдэг асуудлаар багагүй ширүүн хэлэлцүүлэг болсон. Дангаараа юу, нэгдэх үү, үгүй юу гэдэг олон хувилбарыг бид хэлэлцээд, Засгийн газарт оруулж ирэх үүргийг намын удирдлага авсан. Үүний дараа Ардчилсан намаас нэгдэх санал тавилаа.
 
-Шат шатны байгууллагаар хэлэлцэнэ гэлээ. Өчигдөр тухайлбал Ажлын хэсэг байгуулагдсан нь эхний шатны хэлэлцүүлэг гэж ойлгож болох уу? Цаашид хичнээн шатны байгууллагаар хэлэлцэх вэ?
-Улс төрийн намуудын тухай хуулинд зааснаар юуны өмнө намын их хурал шийдвэрээ гаргадаг. Тэгээд манай намын өөрсдийн дүрэм гэж бий. Удирдлагууд ч мөн хуралдаж тодорхой шийдвэрт хүрнэ. Түүнчлэн намын гишүүдийн саналыг сонсоно гэх зэрэг шатуудыг давж байж нэгдсэн нэг ойлголтод хүрч шийдвэр гарна.
 
-Өмнө нь ч гэсэн Ардчилсан намын зүгээс ИЗНН-ыг намдаа нэгтгэх тухай яригдаж байсан. Тухайн үед танай намын зүгээс ч мөн байр сууриа илэрхийлж байсан шүү дээ?
-Энэ асуудал анх удаа яригдаж байгаа ч биш л дээ. Гэхдээ өмнө нь Ардчилсан нь намын зүгээс албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй учраас тухайн үед манай намын зүгээс байр сууриа илэрхийлээд өнгөрч байсан. Энэ удаад албан ёсоор санал тавьсан учраас намын их хурлаас эхлээд шат шатны байгууллагаар хэлэлцэх юм.
 
-“Шударга ёс” эвслийн зүгээс хамтрах захидал ирүүлж байсан. Ямар байдлаар хамтрах санал тавьсан юм бэ?
-УИХ-ын хүрээнд л хамтран ажиллах санал тавьсан. УИХ дээр хэлэлцэгдэж буй хууль, бодлогын хүрээнд асуудлууд дээр хамтран ажиллах боломжтой шүү гэдгээ л илэрхийлсэн.
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших