Торгуульсан эмэгтэй хурд хэтрүүлсэн цагдаа нарыг “ангуучилж” байна
Нийтэлсэн: 2016-02-02 03:26:54
Америкийн Флорида мужийн оршин суугч Клавдия Кастилло гэдэг эмэгтэй орон нутгийн цагдаа нартайгаа дайн зарлаж “ангуучлаад” сар гаруй болж байгаа гэнэ. Энэ хугацаанд тэрээр хурд хэтрүүлсэн гурван ч цагдааг араас хөөж үйлдэл дээр нь бичлэг хийн YouTube дээр тавьжээ. Замын хөдөлгөөний хуулийг сахиулах мөрдүүлэх учиртай цагдаа нар нь өөрсдөө замын хөдөлгөөний журмаа зөрчсөн нь олон нийтэд илэрсэн тул удирдлага нь зөрчил гаргасан хүмүүсдээ арга буюу арга хэмжээ авчээ. Гайхалтай нь “олон нийтийн” хяналтыг хэрэгжүүлэгч эмэгтэй өөрөө хурд хэтрүүлсэн хэргээр гурван ч удаа торгуулсан байжээ. Сүүлийн удаад нэлээд өндөр торгуулсан гэнэ. Ингээд “өшөө авч” эхэлсэн агаад эхний удаад тэрээр цагт 140 км хурдтай давхиж явсан замын цагдааг бүтэн цаг хөөж байж арайхийн барьж авчээ. Хурд хэтрүүлснийг анхааруулахад огтхон ч тоогоогүй тул бичлэг хийсэн гэнэ. Хоёрдахь удаад цагт 120 км хурдалсан цагдаагийн машиныг хөөжээ. Араас нь машин дагаад байгааг анзаарсан цагдаа нар зогсож тусламж хэрэгтэй эсэхийг асуугаад өөрөө камердуулсан гэнэ. Кладвия энэ үйлдлээрээ эхлээд цагдаа нар үлгэр жишээ үзүүлэх ёстойг тэдэнд ухааруулах гэсэн хэмээн тайлбарлажээ.
