Нууц мэдээллийн уурхай

Хилийн мэргэжлийн хяналтын 3 байцаагч холбогдсон “зөгийн балны” хэргийг гаалийн экс ажилтан задалжээ

Нийтэлсэн: 2016-02-02 02:40:01

Манай тагнуул цагдаагийнхан хоорондоо таарамж муутайг бүгд мэднэ. Тэгвэл мэргэжлийн хяналт гаалийн бие биедээ “хонь чоно” ажээ. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 4630 кг буюу 46,2 сая төгрөгийн үнэ бүхий зөгийн балыг “өтгөрүүлсэн сүү”, “ачаагүй” гэх мэтээр өөрчилж мэдүүлэн хил нэвтрүүлэх гэсэн хэрэгт нэр бүхий долоон эмэгтэй холбогдсон. Тэднээс гурав нь МХЕГ-ын харьяа Хилийн мэргэжлийн хяналтын байцаагч байсан. Бусад нь хил нэвтрүүлсэн эмэгтэйчүүд байжээ. Хилийн мэргэжлийн хянлатын албанд хүнсний чанар аюулгүй байдлын улсын байцаагчаар ажиллаж байсан С.Ба, эрүүл ахуй халдвар хамгаалал хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Ш.Бо, мал амьтан, хорио цээрийн чанарын улсын хяналтын байцаагчаар ажиллаж байсан Н.Бо нарыг Алтанбулаг боомтонд албан үүргээ гүйцэтгэж байхдаа бараа, бүтээгдэхүүнийг эрүүл ахуй халдвар судлалын мэргэжлийн хяналтад хамруулаагүй, илэрсэн зөрчлийг арилгуулж, Хүнсний тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үүргийг биелүүлээгүй гэх үндэслэлээр буруутгасан.  Тодруулбал прокурор дээрхи гурван байцаагчийг албан үүргээ биелүүлээгүйн улмаас ОХУ-аас Алтанбулаг хилийн боомтоор орж ирсэн 46.2 сая төгрөгийн үнэ бүхий зөгийн балыг гаалийн хяналтад шилжүүлж, хүнд хор уршиг учруулахыг завдсан гэж ялласан. Энэ хэрэг хэрхэн илэрсэн нь сонирхолтой. Зөгийн балыг тээвэрлэгчдийн нэг болох Н.Гэрэлмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд “....Гаалиас халагдсан н.Нямлхагва гэдэг хүүхэн интернэтэд “...хилээр 40 тонн зөгийн бал орж ирлээ...” гэсэн мэдээ тавьснаас болоод энэ нь хэрэг болоод ирсэн” гэжээ. 

 

 

 

NUUTS.mn

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших