Г.Шийлэгдамбыг Тахарын алба хамгаалалтанд авчээ
Гэрч хохирогчдыг хамгаалах үүрэгтэй тахарын алба Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбыг хамгаалалтад авчээ. Учир нь тэрбээр өчигдөр орой "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцож олон нийтэд анх удаа өөрийн байр сууриа илэрхийлж, намын даргынхаа талаар маш ноцтой зүйлүүдийг ярьсан юм. Олон нийтийн дунд ч түүнийг хамгаалалт авч амь насыг нь хамгаалах ёстой гэсэн хүмүүс цөөнгүй байгаа юм. Гэхдээ МАХН-ын дарга тийм үйлдэл хийх хүн биш гэсэн яриа байна.
NUUTS.mn