Бусдын нөхөртэй явалдсан эмэгтэйн машины шилийг хагалсан “сайн” лам Сайншандаас тодорчээ
Нийтэлсэн: 2016-02-02 01:34:14
Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг. Ламбугай бүр ч хэрэггүй биз. Гэхдээ манай хамгийн том хамбатаны амьдай лам залуу айл гэр, нууц амрагийн хэрэгт “сайн дураараа” оролцоод бүр өөрийнхөөрөө шийдэх гэсэн хэрэг Сайншандад гарчээ. Тэрээр 21 настай агаад аймагтаа цонхны үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “С... ц.... ” компанид туслах ажилтан хийдэг гэнэ. Захирлын эхнэр нь түүнээр ном уншуулдаг тул гэр бүлд нь болсон бүх явдлыг мэддэг байжээ. Гэтэл хамт ажиллаж байсан Т.Т гэх эмэгтэй захиралтай нь холбогдон үүнээс болж эгч шиг нь байдаг захирлын эхнэр сэтгэл санааны зовлонд унажээ. Туслах ажилтан ламтан захирлын эхнэрийн зовлонгийн шалтгаан болсон эмэгтэйг хашраахаар шийдэн шөнө очоод машиных нь шилийг хааг цохиод бусдын хөрөнгийг санаатай устгасан хэрэгт унаж арай л “дээлээ нөмрөлгүй” нэг жилийн тэнсэнтэй салжээ. Бусдын нөхрийг уруу татсан эмэгтэйд “шажины бус” арга хэмжээ аваад буруудсан залуу ламтан “...шөнийн 1 цагийн орчимд босоод Т.Т-ын амьдардаг гэх Сайншанд сум 3-р багийн 3...-р байр руу явган ганцаараа явсан. Н эгчийг сэтгэл санаагаар унагасан болон гэр бүлийн таагүй уур амьсгал бий болсон нь Т.Т-тай холбоотой гэж бодсон юм.. хашааг нь давж ороод машины зогсоол дээр байсан цагаан өнгийн Ниссан маркийн ..... ДГО улсын дугаартай автомашины урд талын салхины шил рүү цагаан өнгийн тоосгоо нэг удаа шидэхэд шил нь хагараад тоосго машин дээр нь унасан... дахин чулуу олж авчираад машины урд талын салхины шил рүү чулуу шидчихээд гүйгээд явсан...гэж мэдүүлжээ. Харин хохирогч”...миний өмнө нь ажиллаж байсан компаний захирлын эхнэр намайг нөхөртөйгээ байнга хардаад байдаг байсан...сүүлийн үед манай ажил дээр ирээд хэл амаар доромжилж хэрүүл маргаан хийдэг болсон, тэр хүний л намайг хорлох гэсэн үйлдэл байх” гэж шууд таажээ. Харин захиралтан “...Т.Т нь намайг байхгүй үед манай компаний ихэнх ажлыг хариуцаж ажилладаг байсан. Тэгээд 2014 оноос эхэлж дотно харилцаа холбоотой болж уулздаг болсон. Тэгээд 2015 оны 5-р сард эхнэрдээ баригдаад уулзахаа больсон. Г.Ч-г хүний машины цонх хагалсан гэдгийг цагдаа дээр ирээд мэдсэн. Манай эхнэр лам залууд үзүүлж, харуулж, мэргэлүүлж номд уншуулдаг учир намайг өөр хүнтэй холбогдсон талаар хэлээд тэгээд л мэдсэн байх. Г.Ч манай гэрт өөрийн ах дүү нар шиг орж гарч хоол цай ууж идэж байдаг юм. Тийм болохоор манай гэрт ямар асуудал болно тэр бүгдийг мэддэг болсон. Бид нар гэртээ болж бүтэхгүй байгаа асуудлын талаараа ч хэлж ном хүртэл уншуулж байдаг. Т.Т нь сүүлд 2013 онд 3...-р байранд орох гээд нэг байр захиалаад гэрээ байгуулчихсан байгаа гэж хэлсэн. Тэгээд дэнжид байраа зараад 30 хувиа төлчихсөн, харин зээл бүтсэний дараа уг байрандаа ор гэж байна, намайг оруулаад өгөөч ээ гэж гуйж байсан ба би тэр үед уг байрыг барьсан компанитай гэрээгээр хамтарч ажиллаж байсан учир хэлж өгч оруулж байсан. Харин машины талаар мэдэхгүй, өөрийнхөө эгчээс л авсан гэж байх шиг байсан. Т.Т надаас машинаа зарчихаад өгье, таван сая төгрөг зээлүүлээч гэж гуйж байсан гэхдээ би өгөөгүй ....” гэж мэдүүлжээ.
NUUTS.mn
