Нууц мэдээллийн уурхай

86-тай эмгэн өв залгамжилсан сая доллароо тосгоныхондоо тараажээ

Нийтэлсэн: 2016-02-01 08:09:08

Сербийн Болевац хэмээх жижигхэн тосгоны оршин суугч 86 настай Мария Златич Австралийн шүүхийн шийдвэрээр гурван сая австрали доллар буюу 1,9 сая еврогийн хөрөнгө өв залгамжилан авчээ. Гэсэн ч тэрээр эхэндээ “тэр их мөнгөөр юу хийх вэ, хаашаа гарч үрэх юм” хэмээн татгалзсан гэнэ. 1956 онд залуу байхдаа нөхөр Момчило Златичын хамт Авмтралид цагаачилжээ. Эхэндээ залуу хос харь нутагт их зовжээ. Удалгүй Мариягийн ээж өвдсөн тул нутагтаа эргэн иржээ. Нөхөр нь Австралиас захиа бичиж ойр зуурын мөнгө явуулсаар байсан гэнэ. Сүүлдээ нөхөр нь бүх газар, байшин, цэцэрлэгээ эхнэрийнхээ нэр дээр шилжүүлээд далайн чанадад бүр үлдэхээр шийдсэнээ дуулгаж тэр хоёр тусдаа амьдрах болжээ. Гэхдээ гэрлэлтээ албан ёсорр салгаагүй байсан аж. Гэтэл таван жилийн өмнө баяжсан нөхөр нь нас барсан тухай хөршүүд  нь дуулгажээ. “Нөхрийг маань саятан болсон гэцгээдэг байсан, хамаатнууд маань авах ёстой зүйлээ ав гэж шаардсан, гэхдээ хэн надад хөөцөлдөж өгөх билээ дээ гээд тухайн үед би хөдлөөгүй” хэмээн эмгэн ярьжээ. Гэхдээ түүний өмнөөс хөөцөлдөх хамаатнууд нь гарч ирэн бүр Австрали явжээ. Саятан серби-австрали эрийн хөрөнгийг булаацалдсан шүүх ажиллагаа таван жил сунжирч эцэст нь Мариягийн тал ялжээ. Өдгөө бүх зардал, татвараа төлөөд эмгэн 940 мянган австрали доллар буюу 600 мянган евро нэр дээр нь иржээ. Сербид энэ нь толгой эргэм их мөнгө ч тэрээр бүгдийг нь тэр дор нь тосгоныхондоо тараагаад өгсөн аж. “Надад тэтгэвэр маань хангалттай хүрдэг, би сард ердөө 10 мянган динар буюу 95 еврогийн л зарлагатай хүн” хэмээн Мария эмгэн хэвлэлийнхэнд тайлбарлажээ. 

 
NUUTS.mn
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших