Настай эмэгтэйг дээрэмдсэн хэрэг ахин гарчээ
Нийтэлсэн: 2016-02-01 07:34:01
74 настай эмгэнийг орцонд нь дээрэмдсэн хэргийн шуугиан намдаагүй байхад ахин настай эмэгтэйг дээрэмджээ. Өчигдөр настай эмэгтэйг боож унагаад, дээрэмдсэн хэрэг гарчээ. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нуурын ... тоотод оршин суух 51 настай эмэгтэйг үл таних хоёр залуу боож унаган 200 мянган төгрөг бүхий гар цүнхийг дээрэмдсэн байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн долоодугаар хороонд суух 16 настай эрэгтэй Э гэгч бусадтай бүлэглэн үйлдснийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
