Нууц мэдээллийн уурхай

Жеймс Бондын “хүүхэнд” тоглосон эмэгтэй жүжигчид яагаад урууддаг вэ ?

Нийтэлсэн: 2016-02-01 06:31:07

Английн алдарт тагнуулч 007 нь шилдэг нууц ажилтан төдийгүй хүүхнүүдийн эрлэг байдаг. Жеймс Бондын шинэ анги бүрд шинэ найз хүүхэн бас шинэ жүжигчин эмэгтэй гарч ирдэг. Гэтэл 007-гийн найз хүүхэнд тоглосон эмэгтэй жүжигчид тухайн дүрээрээ тэрхэн зууртаа л алдаршдаад дуусдаг таагүй тавилантай байдаг нь гайхалтай.  Дараа нь ахиад ямар ч олигтой дүрд тоглохгүй байсаар марттагддаг болохыг доохи жишээ батална :

-Линда Кристиан : Энэхүү үзэсгэлэнт бүсгүй 1954 онд бүтээгдсэн Бондын “Казио Рояаль”-д тоглосон. Мексик гаралтай халуун цустай тэрээр 007-гийн найз хүүхний дүрд шууд тэнцсэн ч энэ нь түүний агшин зуурын гялалзсан амжилт байсан. Дараа нь нэг ч том дүрд тоглохгүй явсаар сүүлдээ арга буюу Мексикийн телевизүүдийн савангийн дуурьд насан туршдаа тоглосон. Хоёр ч удаа бүтэлгүй гэрлэж, нөхөр нь амиа алдах зэргээр хувийн амьдралын азгүйтэл байнга дагасан. Тэрээр 2011 онд хорт хавдраар нас барсан.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
-Урсула Андерс : Энэхүү цайвар үс гоо бүсгүй 1962 онд бүтээгэдсэн Бондын “Доктор Ноу”-д тоглосон. Дотуур хувцасны модель байсан тэрээр 007-гийн найз хүүхэнд тоглоод бас л эгшин зуур алдаршаад бөхсөн. Кинонд тоглохдоо өмссөн дотуур хувцсыг нь шүтэн бишрэгчид нь 40 мянган доллароор булаацалдан авч байсан үе байсан. Гэсэн дахиад нэг ч кинонд уригдалгүй мартагдаж үлдэх амьдрлаа далайн хавчны наймааны бизнесдээ зориулах хувь заяатайгаа эвлэрсэн. Өдгөө тэрээр 76 настай.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
-Даниэла Бианки : Цайвар үстэй энэ бүсгүй үнэндээ цэвэр итали эмэгтэй байжээ. Гэсэн ч Бондын 1963 онд бүтээгдсэн “FROM RUSSIA WITH LOVE”-д орос тагнуулчын дүрийг бүтээсэн. Дараа нь хэдэн кинонд тоглосон ч амжилт олоогүй. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
-Клондин Оде : 1965 онд бүтээгдсэн Бондын “Thunderball”-д цөмийн дайныг аюулыг зайлуулахад 007-д тусалдаг найз бүсгүйн дүрийг нь бүтээсэн. Тухайн үд 24 настай байсан франц жүжигчний алдар хүнд түүнээс хойш эх орондоо л “эргэлдэх” болсон. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
-Акико Вакабаяси : Азийн төлөөлөл болсон үзэсгэлэнт япон бүсгүй 1967 онд бүтээгдсэн Бондын “You Only Live Twice”-д тоглосон. Тэрээр жүжигчний карьерийнхаа турш 30 гаруй кинонд тоглосон ч 007-гийн найз бүсгүй болсон нь л алдаршжээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
-Жэйн Сеймур : Улбар шар үст үзэсгэлэнт бүсгүй Бондын “Live and Let Die”-д найз бүсгүй нь болсон. Бондын найз хүүхнүүд дундаас хамгийн алдаршиж чадсан нэгэн. 1999 онд Английн хатан хаанаас язгууртан хагатайн хэргэм авсанаас гадна Холливудын алдартнуудын хананд нэрээ сийлүүлсэн. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
-Ким Бэйсинжер : Өөрөө алдартай жүжигчин ч Бондын найз хүүхэн болоод улам алдаршаагүй харин ч шүүмжлүүлсэн. Кимийн тоглосон 1983 онд бүтээгдсэн “Never say Never” нь 1965 оны “Thunderball”-той адилхан болсон хэмээн шүүмжлэлд өртсөн. Тэгээд ч  энэ ангид алдарт Шон Коннери 007-гийн дүрийг сүүлийн удаа бүтээсэн тул Ким тоглосон гэдгээрээ бус Шоны сүүлчийнх гэдгээрээ үзэгчидэд үнэлэгддэг.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
-Софи Марсо: Алдарт Софи бас л Бондын найз хүүхэн болоод улам алдаршаагүй. 1999 оны “World Is Not Enough” ангиас дуу нь хамгийн их алдаршсан гэхэд болно.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
-Холли Берри : Бондын 2002 онд бүтээгдсэн Die Another Day”-д найз хүүхэн нь болсон ч бас л дарагдсан гэхэд болно. Энэ анги  алдарт Пирс Броснаны сүүлчийн тоглолт гэдгээрээ алдаршсан. Киноны дууг  Мадонно дуулсан тул тэр хоёр алдартны сүүдэрт Холли ахиад л даруулсан.
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших