“Зика” вирусаас болж “Рио-2016” олимп хойшлогдож магадгүй
Нийтэлсэн: 2016-02-01 04:04:50
Энэ зун болох Риогийн олимп онц аюултай Зика вирусны дэгдэлтээс болж хойшлогдож бүр цуцлагдаж магадгүй болсон тухай шуугиан дэгджээ. Олон улсын Олимпийн хороо халдварт өвчний дэгдэлт тархалт нь зохион байгуулалтын асуудалд нөлөөлж болохыг үгүйсгэхгүй байна. Энэ аймшигт өвчний улмаас Бразильд шинээр төрсөн 4000 хүүхдийн толгой хэвийн хэмжээнээсээ багассан. Үүний улмаас ялангуяа эмэгтэй тамирчид ирэх зун Риогийн олипод оролцох эсэх нь эргэлзээтэй болжээ. Олимпийн эрх авсан ч ирээдүйд хүүхэд төрүүлэх төлөвлөгөөтэй яваа эмэгтэй тамирчид маш хэцүү сонголтонд ороод байгаагаа нуусангүй. Эмэгтэй тамирчдаас гадна эмэгтэй хөгжөөн дэмжигчид, жуулчид ч аймшигт халдварт өвчний голомт болсон орон луу Олимп үзэхээр явах эсэхээ шийдэж чадахгүй тулгамджээ. Австралид Олимпын тоглолт үзэх тасалбар авсан төрөх насны эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүд тасалбараа буцаан өгч эхэлсэн. Нисэх онгоцны тийз ч буцагдсан байна. Зикагийн халдвар Олимпын наадмын бэлтгэл, зохион байгуулалтанд асар их хөрөнгө зарсан Бразилийн Засгийн газрыг ч хүнд байдалд орууллаа. Зардлаа ирэх жуулчдаас орох орлогоор нөхнө гэсэн тооцоо төлөвлөгөө нь бүрэн дампуурч магадгүй болжээ. Үүнээс гадна тэртэй тэргүй санхүүгийн хүндрэлтэй байгаа тул халдварт өвчний дэгдэлтийг дарахад зориулж олигтой хөрөнгө гаргаж чадахгүй сандралд оржээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч анхааруулга сануулга өгөөд эхэлсэн. Хэрвээ өвчний голомт Бразильд Олимп болбол тив тивээс бүрээс цугларсан жуулчид буцахдаа халдварыг бүх дэлхий даяар тараах аюултай гэнэ.
NUUTS.mn