Нууц мэдээллийн уурхай

Дорнодын Засаг дарга асан С.Ганбат хуурамч тамга, 50 саяын хэргээр “дээлээ нөмөрч” магадгүй нь...

Нийтэлсэн: 2016-02-01 02:59:21

Энэ хүний явдал бол улстөр төрд ороод нэр төр, ажил хэргээрээ хэрхэн хохирдогийн бодит жишээ юм. Өдгөө өөрөө хэрэгт унаад байгаа бол харин түүний “дээлний захыг мушгисан” нөхдүүд сул чөлөөтөй явна. С.Ганбат гэдэг хүнийг сайн эмч гэдгээр нь дорнодчууд мэднэ. Гэтэл тэрээр “сайн дарга” болох гэж баз хүргэн хийгээд АН-ыг бужигнуулагсадын ятгалгаар улстөрд нь хамгийн их хор найрагддаг Дорнод аймгийн Засаг дарга бараг л “ногоон гэрлээр” болсон. С.Ганбатын аймгийн дарга болсон огцоруулсан нь тусдаа түүх юм. Харин энэ удаад аймгийн АН-ын тамгыг хуурамчаар үйлдэж улмаар түүнийгээ ашиглан намын санхүүжилт нэрээр хувь хүн, компаниудаас 50 сая төгрөг “босгосон”, хуурамч тамгаараа УДШ-ийг хуурсан зэрэг хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалт явуулсан ухай юм. Улстөр мэдэхгүй эмч “улстөрчдийн” золиос болсон энэ хэргийг шүүх мөрдөн байцаалт руу буцаадаг, харин прокурор эсэргүүцэл бичдэг байсан. Тэгвэл хяналтын шатны шүүх саяхан С.Ганбатын хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн тул шүүхээр хянан хэлэлцэгдэх ёстой хэмээн үзэж хэргийг анхан шатны шүүх руу буцаалаа. Ийнхүү экс даргын удтал дуншсан эрүүгийн хэргийг шүүх хянан шийдвэрлэхээр болжээ. Болсон үйл явдлыг дурдахад энэ нь амгалан тайван энэ хүнээс гарах санаа биш хэмээн аймгийнхан ярьдаг. Насаараа эмч хийсэн хүнээс хуурамч тамга хийх түүнийгээ ашиглах ухаан яагаад ч гарахгүй мэт. Харин цаана нь байгаа баз хүргэн гэх нөхөрд хамаг учир бий гэнэ. Тус аймгийн АН-ын хууль ёсны удирдлага нь аймгийн ИТХ-д суудаг Болдбаатар, Ганцогт нарыг эргүүлэн татах асуудлыг шүүхэд тавьж хоёр шатанд ялаад байсан. Энэ үед Засаг дарга С.Ганбат нь УДШ-д аймгийн АН-ын даргын нэрээр нэр бүхий хоёр төлөөлөгчийг эргүүлэн татах нэхэмжлэлээсээ татгалзлаа гэсэн албан тоотыг хуурамч тамга даран явуулж мэхэлсэн. Хууль ёсоор ИТХ-ийн төлөөлөгчөөс эргүүлэн татагдах учиртай Г.Болдбаатар нь тухайн үед Засаг даргын зөвлөх байсан гэхээр бүхий учир ойлгогдож байна.  Энэ хүний аймгийн АН, аймгийн улстөрийг бужигнуулахад оруулсан “хувь нэмрийг” дорнодчууд сайн мэднэ. Ийнхүү бохир улстөрд хутгалдсаны төлөө экс дарга С.Ганбат эрүүгийн хэрэгт холбогдож хэрэг нь удахгүй шүүхээр шийдвэрлэгдэх гэж байна.
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших