Нууц мэдээллийн уурхай

Шадар сайд болох Н.Энхбаярд Г.Шийлэгдамбын захидал саад болохгүй

Нийтэлсэн: 2016-02-01 02:20:35

Г.Шийлэгдамба намын даргаа нэр заасан захидал бичсэн, МАХН-ын ерөнхий нягтлан бодогч байцаагдсан зэрэг нь шадар сайдын албан тушаалд зугуухан шийдмэг зүтгэх Н.Энхбаярд огт саад садаа болохгүй бололтой. Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба намын дарга мөнгөний асуудалд шууд холбогдуулсан захидал бичиж шуугиан тарьсан.  Тэрээр намын даргынхаа шаардсанаар мөнгө өгч, улмаар дараагийнхаа мөнгийг О.Даваасүрэн гэх хүнээс авснаа илчлилсэн нь МАХН-ынханд багагүй чирэгдэл учруулж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн. Тэд өнгөрсөн амралтын өдөр нам дотроо дээрх захидалтай холбоотой асуудлаар хуралдсан байна. Баттай эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ний өдөр АТГ-аас МАХН-ын байранд нэгжлэг хийж, ерөнхий нягтлан бодогч Ц-г баривчилжээ. Улмаар түүнээс байцаалт авч, шөнө сулласан гэх мэдээлэл ч байна. Түүнийг баривчлах болсон шалтгаан нь Г.Шийлэгдамбын захидалтай холбоотой бололтой. Дээрх захидалтай зэрэгцэн тус намын нарийн бичгийн дарга нар солигджээ. Даргын ажлын алба хариуцсан Нарийн бичгийн даргаар Ж.Сүхбаатар, Орон нутаг хариуцсан Нарийн бичгийн даргаар Б.Эрдэнэбилэг, Сургалт судалгаа хариуцсан Нарийн бичгийн даргаар Л.Алтанчимэг, Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн даргаар С.Жаргал нарыг тус тус томилсон байна. Түүнээс гадна МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй тус намын гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзаж, Шадар сайдын асуудлаар санал солилцсон мэдээлэл  цацагдсан. Үүний хамтаар МАХН-ын дарга өөрийн ТВ-ээрээ яриа өгч “намын нөхдийн шаардлагаар Шадар сайдын ажлыг гололгүй авах болсон” тухайгаа зарласан.

 

NUUTS.mn

 

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших