Нууц мэдээллийн уурхай

“11 сая төгрөгөөр засал хийлгэхгүй бол 3 хоноод үхнэ” хэмээн залилсан Ард түмний гавьяат бөө хэн бэ ?

Нийтэлсэн: 2016-02-01 01:41:23

Монголд бөө удган үзмэрчдийн солиорол хэрээс хэтэрчээ. Тэдэнд итгэн мөнгөө өгдөг иргэдийн буруу ч их байна. “Монголын ард түмний гавьяат”, “Бурхан шажинтны гавьяа үнэмлэхтэй”, 11 сахиустай гэх Д.А гэдэг эмэгтэй  Завхан аймгийн Түдэвтэй сумын Аргалант багийн Шар нурууны Индэрт гэх газарт Б.Г-ийн охин Г.И- “2-3 хоногийн настай байна, 11 сая төгрөгөөр засал хийлгэхгүй бол үхнэ” хэмээн залилсан хэрэгт холбогджээ. Удган эмэгтэй сүсэг бишрэлтэй хүмүүсийг бүрэн итгүүлж чадсан тул цаадуул нь бүгд уйлалдан мөнгөний эрэлд гарчээ. Ах дүү найз нөхдөдөө охин нь  гуравхан хоноод үхэх тухай уйлан ярьж байсан тул сумынхан нь тусалсан гэнэ. Болсон явдлын тухай хохирогчийн ээж “...2014 оны намраас охины нуруугаар  идээтэй яр гарч эхэлсэн, 2015 оны 1-р сарын эхээр уулзахаар явж байгаад замдаа  УАЗ-469 машинтай тарсан, дотор нь  нэг сургуулийн Галбадрах гэгч залуу  явж байсан. Галбадрах “... манай энэ хүн засал хийж өгдөг юм, маргааш Цэцэн-Уул суманд охиноо аваад ирээрэй...” гэж хэлсэн. Манай аавынх уг суманд байдаг тул аавындаа урьсан. Бууз чанаж, архи гаргаж өгөхөд “эсгийнд боосон хоол идэхгүй” гээд хавирга чануулсан. “Экс” архийг нь ууж дуусаад тэнд байсан хүмүүсийг “миний сахиусанд мөргө, сахиусанд мөргөхөдөө нэг шил архи, тавгийн идээ, сүү авч ир..” гэсэн. Манай охиныг үзээд “садар самуун, зэвүүн хүүхэд байна, гэрт чинь очиж засал хийж өгнө” гэсэнд би шатахуун хийгээд удган, түшээ охин Оюухорло, Галбадрах нарын хамт манайх руу явсан.  Засал хийхэд хэрэглэх нэг авдар Экс архи, 6 шил Ерөөл архи, таваг засах чихэр жимс ав гэснийг нь авсан” гэжээ. “Ард түмний гавьяат” очоод “дүвчигнэж” өгчээ. “...Манайд очоод удган бөөлж, архи ууж эхэлсэн, ирсэн хүмүүст ч архи өгсөн. Тэгээд бүх хүмүүсийг том жижиггүй хувцасыг нь тайлуулаад дотоож хөхний даруулагатай нь малын хашаа, гэрийн хамт 3 удаа тойруулан гүйлгэсэн, буцалсан ус руу өвс дүрээд шавшиж, халуун чулуун дээгүүр алхуулаад гэрт оруулсан, гэрт 30-аад минут нүцгэн зогсоосны дараа хувцасыг нь өмсүүлж архи өгсөн” гэжээ. Үүний дараа охины амь насыг даатгах мориноос болж удган эцэгтэй нь маргалджээ. Удганы дуу чимээ ихтэй хувцаснаас морь үргээд ойртсонгүйд “хүүрнүүдээ та нараас адгуус хүртэл айж байна, энэ морийг битгий эдэлгээнд хэрэглэ” гэж тушаасанд гэрийн “морио уяна ч, унана ч” гэж хэдээрлэсэн гэнэ. Удган охины хувцсыг тайлуулаад “чиний хүүхдийн ярыг хээр морины цусаар угаах байсан юм, чи морио хүүхдээсээ харамлалаа” гээд эцгийг нь загнаж. 17-хон настай охиныг “өөрийнхөө ах дүүгийн 40 гарсан хүнтэй унтсан, мөн улаан махны бузар болсон...” гэх зэргээр ннүр улаймааар хэлээд “11 сая төгрөгөөр засал хийлгэхгүй бол 2-3 хоноод үхнэ” гэж гэр орноор нь айлгажээ. Тухайн үед барьсан 399999 төгрөгийг нь голоод авсангүй. Удганыг явсны дараа айл гэр ах дүү хамаатнаараа бөөн сандралд оржээ. Маргааш нь аав ээж хоёр нь удгантай уулзан гурван сая төгрөг бэлнээр өгөөд үлдсэн мөнгөнд нь мал өгөхөөр тохиролцжээ. Гэтэл бэлдсэн хоёр адуу, нэг үхэр, 10 эр хонь, таван шүдлэн хонь, төлөгнүүдийг удган голж “туранхай, жижиг биетэй байна, өндөр үнэлсэн байна” гээд татгалзжээ. Хүүхдийнх амьд явах хугацаа өдрөөр хэмжигдэж байсан тул бэлэн мөнгө олохоос өөр арга үлдээгүй аж.  Хохирогчийн ээж “ өөрсдөө банкнаас хоёр саяын зээл авсан, Цэцэн-Уул руу утсаар ярьж нагац дүүгээс 4.6 саяыг зээлсэн, Засаг даргаас 500 мянга гэх мэтээр олон хүнээс мөнгө зээлж арай гэж найман саяыг бүрдүүлсэн, мөнгийг 6 метр ногоон торгон дээр тавьж өг, 11 сахиустай сахиуса болгондоо нэг саяыг өглөг барьдаг гэж Амгалан хэлсэн тул хэлсэнийх нь дагуу барьсан” гэжээ.  Мөнгөө авсан удган охиныг нь тав хоног бариад л бүрэн эдгээнэ гэжээ. Эхлээд охины хувцас аавынх нь гутлыг шатаасан. Барихдаа охиын шархны товыг зэс хутгаар ховхлоод шар айргаар шүршиж байжээ.  “ Охиныг 5 хоног бариад  амийг нь аварлаа, одоо сахиусаа баярлуулна, дээдсээ ундаална,найралцгаая гээд тэнд байсан бүх хүмүүст архи хийж өгөөд уухгүй бол загнаад шөнөжингөө архидаж хоноод маргааш нь явсан.Гэтэл  манай хүүхдийн яр арилаагүй, нэмж гарсан, яр арилахгүй байгаа талаар хэлэхэд хэл ам хэрүүлтэй газар очсон байна, эгчийнхээ гэрт битгий оч гээд дахин бөөлсөн. Тэгээд “... та нар их юм өгсөн гэж бодож байна уу, бүгдийг чинь хүйс тэмтэрнэ, ах дүүгээр чинь үхүүлнэ, хүүхдийн чинь ярыг сэдрээнэ...” гэж уурлаж дайрсан. Бас би жирэмсэн тул ядраад байна гээд байсан. Биднийг хуурч мэхлэн өвчнөөр нь далимдуулан охиныг минь үхнэ, 2-3 хоногийн настай гэж дайрч доромжилж байсанд нь гомдолтой байна. Бид засал хийлгэхэд чихэр, жимс, архи,  бензин гээд их  зардал гаргасан боловч одоо зөвхөн бэлэн өгсөн 11 сая, шүүхэд  ирсэн, очсон шатахууны үнэ 668 мянгыг л нэхнэ” гэжээ.  Харин охиныг аймгийн эмнэлэгт үзүүлэхэд биеийн эсэргүүцэл сулрахад давталттай гардаг хатиг болох нь тогтоогджээ.

 
 
NUUTS.mn
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших