17-той афган дүрвэгч 72 настай австри эмгэнийг хүчирхийлжээ
Нийтэлсэн: 2016-01-30 05:15:03
72 настай Кристин Ф гэдэг хатагтай цэцэрлэгт хүрээлэнд нохойтогоо зугаалж яваад хоёр афган залуутай тааралджээ. Эхлээд лал дүрвэгчид настай эмэгтэйд найрсаг хандан шатаар дээшээ гарахад нь тусалсан гэнэ. Гэсэн тэдний нэг нь зангаа дорхноо өөрчилж араас нь тэврэн авч хажуугийн сүүдрэвч руу чиржээ. Харин нөгөө дүрвэгч юу болсоныг огт мэдэхгүй байна хэмээн Вена хотын шүүхэд мэдүүлжээ. Хааллтай явагдсан шүүх хуралд танилцуулсан шүүх эмнэлгийн дүгнэлтэнд 17-той афган залуу австри эмгэнийг шулуун гэдсээр нь хүчирхийлсэн гэж дурджээ. Болсон явдлыг үнэнээр мэдүүлсэн хохирогч насны эцэст ийм гутамшигт байдалд орох гэж хэмээн уйлсан гэнэ. Харин афган залуу архи руу бүхнийг чихжээ. Лалын хатуу ёс заншилтай эх орноосоо ирээд эрх чөлөөг дэндүү мэдэрсэн, архи ч хүртэл ууж үзсэн гэнэ. Хохирогч өөрөө лалын дүрвэгсэдийн асуудалд зөөлөн ханддаг, том охин нь дүрвэгсэдэд туслах буяны байгууллагад ажилладаг аж. Шүүх гаж донтой дүрвэгчийг хугацаанаасаа өмнө суллагдах эрхгүйгээр 20 жил хорих ял оноож хохирогчид таван мянган еврогийн нөхөн төлбөр төлөхийг үүрэг болгожээ.
