Талийгаач алдартнуудын хөрөнгийг булаацалдсан ТОП-5 тэмцэл
Нийтэлсэн: 2016-01-29 08:47:12
Майкл Жексон: Попын хааныг амьд сэрүүнд нь ч элдэв шуугиан хэл ам салдаггүй дагадаг байсан. 2009 онд нас барсных нь дараа оршуулгыг ч нь хийж амжаагүй шахуу байхад дэлхийн өнцөг бүрээс эд хөрөнгө өв залгамжлал булаацалдсан хэрэг нэхэмжлэл цувж эхэлсэн. Зарим нь өөрсдийгөө попын хааны нууц хүүхэд гэсэн бол нэг хэсэг нь Майкл Жексонд уруу татагдсаны төлөө нөхөн төлбөр шаардаж шүүхэдсэн. Тэдний нэг нь олон жил хамтран ажилласан 33 настай жүжигчин Уэйд Робсон байлаа. Тэрээр ердөө наймхан настай байхдаа поын хаантай танилцан хамтран бүжиглэх болсон гэдэг. 2013 онд Уэйд нь Майкл өөрийг нь бага байхад Лос-Анжелосын гэртээ аваачин оролддог байсан хэмээн мэдэгдсэн. Гэтэл тэрээр попын хааныг амьд сэрүүн үед нь бага насны хүүхдийг уруу татдаг гэх яриа шуугианыг хамгийн их эсэргүүцдэг няцаадаг байсан ч нас барсан хойно нь шал өөр зүйл ярин мөнгө нэхжмжилсэн аж.
-Эми Уайнхаус : Английн алдарт дуучин бүсгүй 2011 огд 27 настайдаа хорвоог орхисон. Гэрээслэл үлдээгээгүй тул 4,2 сая фунтын хөрөнгийг нь эцэг эх нь өв залгамжилан авсан. Гэсэн ч мэдээж хэл ам гарсаар л байлаа. Талийгаач дуучны эцэг нь охиныхоо үнэтэй хувцас даашинзыг гэнэтхэн зарж эхэлсэн. Эцэг нь дуудлага худалгаагаар олсон мөнгийг буяны үйлсэд зарцуулна гэж ам алдсан ч түүнийгээ ямар нэгэн байдлаар батлаагүй өнөөг хүрсэн. Тэрээр энэ мэтээр цайруулсаар нэлээд хэдэн алдартай даашинзыг нь тус бүрийг нь 40-65 мянган доллароор зарчихсан. Сүүлдээ байнга л хуввас даашинзыг нь дуудлагаар зарах болсон тул нэгэн шүтэн бишрэгч нь гэрт нь нэвтэрч ороод хэд хэдэн даашинзыг нь хулгайлсан хэрэг гарсан. Эцгийнх нь 130 мянган фунтын үнэ хүрнэ хэмээн таамаглаж байсан даашинзыг нь авчихсан байсан нь бөөн шуугиан дэгдсэн. Сүүлдээ эцэг эх нь улаан цагаандаа гарч үлдсэн цорын ганц үл хөдлөх хөрөнгө болох Эммигийн гурван давхар байшинг нь хүртэл зарсан аж.
-Пол Уолкер : 2013 оны намар Калифорнид ослоор нас барсан Пол Уолкер ганц охинтой тул 25 сая долларын хөрөнгийг нь түүнтэй булаацалдах хүн гараагүй. Гэхдээ осолд орсон “Porsche Carrera” машиныг нь нэгэн шүтэн бишрэгч тоночихсон. Дараа нь тансаг загварын 40 гаруй машинтай талийгаачийн граашид хулгай орж наймыг нь аваад явчихсан. Алдагдсан машинуудын дунд маш үнэтэйд тооцогддог 1969 оны “Ford Mustang”, мөн 1969 оны “Porsche 911 GT3” байсан. Гайхалтай нь Полын дотны найз нарын нэг байсан Ричард Тейлор гэгч машинуудыг хулгайлсан нь батлагдсан. Цагдаагийнхан хэргийг илрүүлэх үд бүх машиныг зарчихсан байжээ.
-Жанна Фриске : Оросдоо алдартай байсан энэ дуучин эмэгтэйн өвчин, эмчилгээ үхэлтэй холбоотой бөөн луйвар явагджээ. Тэрээр өнгөрсөн оны зун тархины хорт хавдраар нас барсан. Нас барсных нь дараа буяны “Русфонд” санд талийгаачийн эмчилгээнд зориулан цугларсан 69 сая рублийн зарцуулалтын талаар бүр Төрийн Думын хурал дээр хүртэл яригджээ. Сангийн мэдээлснээр хандивын хөрөнгөөс талийгаачийн эмчилгээ, оршуулгад зарцуулагдсаны дараа үлдсэн 25 сая рублийг дуучны хамаатнууд хувааж авсан агаад энэ нь хэл ам хардлага сэрдлэгийн эхийг тавьсан аж. Гэтэл хамаатнууд нь тэр мөнгийг аваагүй гэж мэдэгдэн мөрдлөгө явуулж өгөхийг хуулийн байгууллагаас шаардсан.
-Людмила Зыкина : Манай ахмад үеийнхэн сайн мэдэх хуучин ЗХУ-ын алдарт дуучин эмэгтэй өөрийн гэх үр хүүхэдгүй байсан тул хамаатнууд нь үлдээсэн асар их хөрөнгийг нь булаацалдсан. Тухайн үеийн төр засгийн хамаг өндөр дээд шагналыг авсан, удирдагч томчуудтай их ойр харилцаатай байсан Людмила Зыкина нь байр орон сууцнаас гадна маш их алт мөнгө, үнэт эдлэлийн цуглуулгатай байжээ. Тэрхүү үнэт эдлэлээс болж бөөн шуугиан дэгдсэн. Эхлээд нэлээд их үнэт эдлэл алдагсан. Мөрдөн байцаалтаар алдарт дуучны хувийн туслах эмэгтэй авснаа хүлээж гэртээ нууж байснаа гаргаж өгчээ. Тэрээр талийгаач өөрөө хадгалахыг гуйсан гэж мэдүүлсээр ялнаас мултарч чаджээ. Дараа нь шүүхийн тогтоол гараагүй байхад хамаатны залуу нь маш их их үнэт эдлэлийг нь дуудлага худалдаагаар зарж мөнгийг нь аваад Европ зугтсан. Шүүхээр өв залгамжлагчийн нэгээр тогтоогдсон дүү эмэгтэй нь хувийн мөрдөгч хөлсөлж ахаа эрүүлсэн боловч олоогүй. Дүү эмэгтэйн тооцоолсноор ах нь 55 сая рублийн үнэт эдлэлийг зарчихсан гэдэг.
-Наталья Кустинская : Монголын тв сувгаар үе үе гардаг ЗХУ-ын “Эрдэнэ нуусан гар” кинонд тухайн үеийн Зөвлөлтийн секс билэг тэмдгийн нэг Наталья Кустинская тоглосон. Залуудаа эрчүүд мөнгөнд умбаж байсан тэрээр насны эцэст ганцаараа хаягдаж 2014 онд 74 насандаа нас барсан. Амьдралынхаа сүүлийн арваад жилд тэрээр Жүжигчдын холбооноос хөлсөлсөн асрагч нартай л гэртээ суудаг байжээ. Секс билэг тэмдэг байсан тэрээр хөрөнгө хогшил гэж үлдээгээгүй ч хамаатан саднууд нь Москвагийн төвийн гурван өрөө байрыг нь булаацалдан зад тэмцэлдсэн. Нас барсны маргааш нь л янз бүрийн хотоос баахан хамаатан тодорч ирцгээжээ. Гэтэл тэдний ихэнхи нь Кустинскаятай нэг ч удаа уулзаж байсангүй. Өдгөө маш их үнэд хүрэх хотын төвийн байрыг нь булаацалдсан жинхэнэ хуурамч хамаатнууд нь хэрүүл маргаандаа автагдаад талийгачийн булшыг олигтойхон ч янзалж хийгээгүй аж.
NUUTS.mn