Оюутнуудад өндөр технологийн “шепе”-ны хэрэгсэл зардаг компанийг илрүүлжээ
Нийтэлсэн: 2016-01-29 02:37:56




Хятадын Шэньси мужийн Вэйян хотын цагдаа оюутнуудад өндөр технологийн “шепе”-ны аппарат хэрэгсэл зардаг бүлэг этгээдийг баривчилжээ. Гэхдээ тэднийг хэрхэн шийтгэх нь одоогоор тодорхойгүй аж. Компюьтерийн наймаа эрхэлдэг гэх даруухан компанийхан хүн алаагүй хулгай хийгээгүй тул шийтгэхэд нэлээд ярвигтай гэнэ. Бүлэглэлийн үндсэн ажил нь оюутнуудад шалгалтаа “амжилттай” өгөхөд нь туслах явдал байжээ. Тэдний зардаг барааны ачаар таван мянга гаруй оюутан шалгалтаа онц дүнтэй өгсөн гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.
