Нууц мэдээллийн уурхай

Амур Тимур хоёрыг гей сурталчилгаанд ашиглаж байна гэжээ

Нийтэлсэн: 2016-01-29 01:54:48

Олон нийтийг шуугиулсан бар ямаа хоёрын нөхөрлөлийг нийгмийн зарим хэсэг бүлэг өөрийн ашиг сонирхолдоо нийцүүлэн энэ явдлаар дамжуулан үзэл суртлаа сурталчилж байна хэмээн Новосибирск хотын хуульч Алексей Крестьянов гомдол гаргасныг хотын прокурор хүлээн авч хэрэг үүсгэхээр болжээ. Оросын хуулиар ижил хүйстний бэлгийн хэлбэр чиг баримжааг ил сурталчилахыг шууд хориглодог тул ЛГТБ байгууулагууд нь эр бар эр ямаа хоёрын тухай шуугиан зориуд дэгдээж дэвэргэж байгаа гэнэ. “Сүүлийн үед эр бар эр ямаа хоёр эв найртай зохицон амьдарч байгаа тухай сурталчилгааг ижил хүистний эрхийг хамгаалах байгууллагууд шүүрэн авч тасралтгүй мэдээлж байна. Тэдний явуулж байгаа Амур Тимур хоёрын тухай янз бүрийн мэдээллийг нь өөрсдийн бэлгийн чиг баримжаагаа далд маягаар сурталчилсан хэлбэр гэж үзэхээс өөр алга” хэмээн хуульч прокурорд гаргасан гомдолдоо дурджээ.  Эр хүйстний хоёр амьтан нэг гэрт амьдарч байгаа тухай сургуулиудад хүртэл ярьж мэдээлж байгаа нь хүүхдүүдийн бэлгийн зөв хөгжил хүмүүжилд хортой гэж хуульч анхааруулж арга хэмжээ авахыг шаарджээ. Амур Тимур хоёрын нөхөрлөл өнгөрсөн оны 11-р сараас эхэлсэн. Амур бар хоол болгон өгсөн ямааг идэхээс татгалзан улмаар “хамтран амьдрагчаа” болгожээ. Өдгөө тэр хоёрыг оролцуулсан реалити-шоу хүртэл явуулж байна.

 

NUUTS.mn

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших