Нууц мэдээллийн уурхай

Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа: УИХ-ын энэ дарга анхнаасаа л Үндсэн хууль зөрчсөн асуудал яригддаг

Нийтэлсэн: 2016-01-29 01:31:19

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэж дэмжсэн билээ. Энэ асуудалтай холбоотойгоор өнөөдөр Үндсэн хуулийн Цэцээс хэвлэлийн хурал хийсэн юм. Энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа өөрийн байр сууриа ийнхүү илэрхийллээ. 

-Өчигдрийн Хууль зүйн байнгын хороон дээр таныг огцруулах асуудлыг гишүүдийн олонх дэмжсэн. Үндэслэлээ хууль зөрчсөн гэж тайлбарлаж байгаа. Энэ асуудалд та байр сууриа илэрхийлэхгүй юу? 
 
-УИХ-ын Тамгын газраас дээд шүүхэд “Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа УИХ-ын даргад явуулсан бичиг нь хууль зөрчсөн гэж нотлогдож байна” гэсэн бичиг явуулсан байсан. Албан бичиг хууль зөрчинө гэдэг асуудлыг уншиж судалж, одоо л ойлгож эхэлж байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн тухай н.Наранчимэг гишүүний тогтоол УИХ-д очсон. Үүнтэй холбогдуулан миний зүгээс УИХ-ын даргад бичиг явуулсан. Өөрөөр хэлбэл, ҮХ-ийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэгэнт эхэлсэн тул ямарваа нэг үйл ажиллагаа явуулахгүй байх шийдвэр гаргахгүй байхыг анхааралдаа авна уу гэсэн бичиг. Байнгын хорооны хуралгүй цагт зарладаг гэх мэтчилэн Дэгийн хуулиар нарийн заасан заалт зөрчигдөж байна.  Энд хэлэхэд, хууль зөрчсөнийг УИХ, Тамгын газар нотлох боломжгүй. Одоогийн үйлчилж буй хуулиар шүүх нотолдог. Гэтэл хэн нэг нь нотлоод Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид бичиг явуулсан. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн хариултад “Та бүгд ийм асуудал тавьсан байна. Энэ асуудлаа хуулийн дагуу шийдээрэй” л гэсэн хариу байна билээ. Гэтэл үүнийг Хууль зүйн байнгын хороон дээр санал өгсөн болгоод, өчигдөр орой УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, яаран сандран ҮХ-ийн цэцийн даргын асуудлыг нэгдүгээрт хэлэлцэхээр төлөвлөсөн. Ийм л асуудал болсон.  Улсын дээд шүүхийн саналыг уншина гэсэн асуудал байна. Гэтэл Улсын дээд шүүх санал тавиагүй юм байна. УИХ-аас явуулсан бичигт хариу л өгсөн. Тэр хариу нь “Бид байр сууриа илэрхийлэхгүй” гэсэн санаа юм байна. Нэг ёсондоо хэрвээ ҮХ-ийн цэцийн даргыг огцруулах, эргүүлэн татах асуудал яригдвал хуулийн дагуу эхлээд цэцийн есөн гишүүн дотроо хуралдах учиртай. Дараа нь асуудлаа дээд шүүхэд тавина. Улмаар Улсын дээд шүүхийн 25 шүүгч хуралдаж, олонхоор УИХ-д бичиг ирүүлэх ёстой. Ингэсэн тохиолдолд УИХ Ж.Амарсанааг огцруулах асуудлыг хэлэлцэх дараагийн шатны асуудал яригддаг. Гэтэл Улсын дээд шүүхийн явуулсан хариуг санал мэтээр асуудлыг авч хэлэлцсэн. Энэ бол хуулийг ноцтой зөрчиж буй хэрэг. Энд нэг зүйлийг хэлэхэд сүүлийн үед УИХ-аас ҮХ-ийн цэцтэй холбоотой алхамууд нь дандаа Үндсэн хууль зөрчсөн байгааг хэлэх хэрэгтэй.   Жишээ нь өнөөдөр цэцэд маргаан хянан шийдвэрлэх хуульд Ерөнхийлөгч хориг тавихаар өгсөн. Ерөнхийлөгч тав хүртэлх хоног дотор хориг тавиад хариу өгдөг. Хоригийн хугацаа өнөөдөр 17.20 цагт дуусна. Хориг тавихгүй нь тодорхой болоход зургаа дахь өдрөөс Төрийн мэдээлэлд хуулиа хэвлэдэг. Гэтэл Төрийн мэдээлэлд 25-ны өдөр хууль хэвлэгдчихсэн, өнөөдөр өглөө бидний гар дээр ирсэн. Хоригийн хугацаа дуусаагүй байхад хууль нь хэвлэгдчихсэн байгаа жишээ дурьдаж болно.
 
-УИХ-ын даргыг огцруулах асуудлаар МАН-ын гишүүн болоод хуульчаас гомдол гаргасан. Энэ дээр маргаан үүсгэсэн үү?
 
-УИХ-ын өмнөх даргын хувьд асуудал орж ирдэг байсан. Харин энэ даргын хувьд сонгогдсон өдрөөсөө эхлээд маргаан орж ирсэн. УИХ-ын дарга хууль бусаар, Үндсэн хууль зөрчиж сонгогдсон гэх маргаан ирдэг. Энэ хүнтэй холбоотой хэд хэдэн маргаан орж ирсэн. Бид эрхзүйн шийдвэр гаргадаг. Гэхдээ улс орны тогтвортой байдал талаасаа хүлээцтэй ханддаг. УИХ-ын дарга ҮХ зөрчсөн асуудлаар сүүлд хандсан. Энэ дагуу маргаан үүсгэсэн. Маргаан үүсгэсэн тохиолдолд шууд их суудлаар хэлэлцдэг. Хоёрдугаарт маргаан үүсгээд зөрчсөн гэх шийдвэр гарсан тохиолдолд огцруулах шийдвэр гаргадаггүй. Зөрчсөн, зөрчөөгүй гэх дүгнэлтийг илгээдэг. Тэгээд УИХ эцсийн шийдвэр гардаг.
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших