Нууц мэдээллийн уурхай

Якудзагийн гишүүнд бүтэн биеийн шивээс хийхэд 100 цаг ордог

Нийтэлсэн: 2016-01-28 04:54:44

Бельгийн гэрэл зурагчин Антон Картерс удаан хугацаагаар үргэлжилдэг төсөлд ажилладагаараа ялгардаг. 2015 онд түүний бүтэн хоёр жил зарцуулсан Японы якудзагийн тухай гэрэл зургийн цомог нь гарсан.  Дэлхийн гэмт хэргийн хамгийн хүчирхэг энэ бүлэглэл ойролцоогоор 50 мянган гишүүнтэй.  Якудзагийн нэг том босстой уулзах л гэж бельги гэрэл зурагчин 10 сар хүлээсэн. Арайхийн дээд боссоос зөвшөөрөл авсны дараа энэхүү нууцлаг бас аймшигт ертөнцөд хоёр жилийг өнгөрүүлжээ. “Эхлээд тэд намайг якудзагийн тухай ном нийтлэл бичих гэж байна хэмээн сэжиглэнгүй хүлээн авсан. Харин зөвхөн зураг авна гэдгээ хэлэхэд харин ч нааштай хандсан. Бараг тэдэнд таалагдсан гэхэд болно. Нэлээд ярилцсаны эцэст зөвхөн гэрэл зургээр л якудзагийн өвөрмөц зан заншил, уламжлал, амьдралын тухай ойлголт, үнэт зүйлсийг нь олон нийтэд хүргэхээр болсон” хэмээн цуцалтгүй хөөцөлддөг бельги гэрэл зурагчин ярьжээ. Гэхдээ тэрээр дээрэмчдийн хүрээлэлд орсон гэдгээ байнга санаж анхаарч явжээ. Тэдний нийтэд үзүүлэхийг хүсээгүй зүйлсийх нь зургийг авах нь бүү хэл асуух, харах ч эрхгүй байжээ. Гэрэл зурагчин салахгүй дагаж яваа нь якудза нарыг нь уурлуулж бухимдуулж байсан гэнэ. Маш их амбийцтай зоригтой эрсийн тухайд тэднийг сул дорой гэдгийг харуулсан таниулсан зургийг л авч болохгүй байсан аж. Гайхалтай нь дээрэмчид “якудза” гэдэг үгийг ажил бизнес хэмээн давхар утгаар хэрэглэдэг гэнэ. Ихэнхи дээрмийн бүлэглэл нь өөрийн гэсэн хууль ёсны компани офистой. Ажлын байрандаа дарга нараа хүндэтгэх, хариуцлагатай ажиллах, харилцааны соёлтой байх гээд бизнесийн бүхий л зарчмуудыг дагаж мөрддөг нь гайхал төрүүлжээ. “Хэрвээ япон бизнесийн соёл, түвшинг харья гэвэл якудзагийн ивээлд байдаг компаниудтай харилц” хэмээн бельги гэрэл зурагчин сануулжээ.  Гэхдээ л бүлэглэл дотроо маш их дарамттай гэдэг нь эхнээсээ л ажилагджээ. Нэг гишүүн нь алдаа гаргавал хэн ч түүнийг хэлж засаж залруулдаггүй, харин өөрөө гэм буруугаа ухаарч уучлал өршөөл г уйхыг тодохой хугацаанд хүлээдэг бичигдээгүй хуультай гэнэ.  Бусад гишүүдээс алдаа гаргасныг нь үг дуугарахгүй байх, харилцахаас татгалзах зэргээр илэрхийлдэг.  Буруугаа хүлээж гэмшихдээ гарын хуруугаа тайрдаг. Гэхдээ энэ нь тун ховор болсон, хэдэн жилд 1-2 удаа л гардаг гэнэ.  Шатлан удирддаг, зиндааны олон давхаргатай тул гол шийтгэл нь албан тушаал бууруулах явдал болжээ. Гэхдээ энэ нь маш амбийцтай гишүүдийнх нь хувьд тэсвэрлэхийн аргагү шившиг, доромжлол болдог. Өдгөө якудза хүчирхийллээс аль болох татгалздаг болсон.  Тэд өөрсдийгөө нийгмийн нэг хэсэг, гэхдээ нийгмийнхээ өмнө тодорхой үүрэг хүлээж эрх эдэлдэг гэмт хэргийн ертөнцийнхөн гэж үздэг.  Язудза нь япон соёлын нэг хэсэг болсон гэдгийг батлахыг зорьдог гэнэ. Якудзагийн гишүүн болсон эсвэл энэ бүлэглэлтэй холбоотой гэдэг нь илэрсэн хүмүүс маш болгоомжтой байдаг.  Орчин үед якудза нь  зээл олгох бизнесээр орлогоо олдог. Үе үе зээлдэгчидийнхээ бүх өрийг тэглэдэг ч өртэй байсан хүмүүс нь эргээд якудзагийн гарт бүр лав ордог.  Фукусимагийн АТС-ын гамшгийн дараа шинээр байшин барих гэсэн хүмүүсд  маш их зээл өгсөн. Гэхдээ үүнийг цэвэр буяны ажил байсан гэж хэлэхэд хэцүү гэнэ. Ер нь якудзагийн хяналтанд байдаг бүс нутаг, бизнес ямар ч аюулгүй тайван гэдгийг бельги эр онцолжээ.  Тийм хот дүүрэгт ямар ч гэмт хэрэг гардаггүй, биенэсд бие биенээ хулхидах нь байтугай гэрээний үүргээ багахан хэмжээгээр зөрчих явдал ч гардаггүй.  Якудза ямар нэгэн хэлбэрийн хүчирхийллийг зөвхөн нэр төр, имижээ хамгаалах л гэж эцсийн арга хэмжээ болгон хэрэглэдэг. Гэхдээ жирийн япончууд тэднээс айдаг хүндэлдэг агаад үүн дээр л якудзагийн нэр хүнд тогтдог.  Энэ гэмт бүлэглэлийг шоргоолжны үүртэй харьцуулж болно. Ямар нэгэн боломж найдваргүй болсон залуус өөрийгөө харуулах гэж якудзад элсдэг. Алс бөглүү загасчидын тосгонд шинэ гишүүдийг сургах бэлтгэх төв ажилладаг. Шинээр ирсэн залуус өглөө бүр 4 цагт босож загасчидад үнэ хөлсгүй туслахаас гадна бие хамгаалах урлаг, бүлэглэлийн түүх үнэт зүйлс зарчимд суралцдаг. Тэд тосгоны хамаг хүнд хүчир ажлыг сайн дураараа хийх үүрэгтэй байдаг. Шивээс нь бүлэглэлийн гишүүд бие биенээ таних зорилгоор хийдэг байсан. Энэ урлаг  нь бүлэглэл бүрийн онцлог, эр зориг, сахилга бат, тэвчээр хүндлэл болон амиа золислож чадахыг нь илэрхийлдэг. Бүлэлэл бүр өөрийн шивээсчинтэй байдаг агаад босс нь хүртэл хүндэлж харьцдаг. Бүтэн биеийн шивээс хийхэд 100 цаг ордог. Хамгийн ур чадвартай шивээсчин минутанд зүүгээр 120 удаа шивж чаддаг гэнэ.

 

NUUTS.mn

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших