Нууц мэдээллийн уурхай

Нөхрийг нь хоолоор дайлсан эмэгтэйн зурагт компьютерийг хага цохижээ

Нийтэлсэн: 2016-01-28 02:45:46

Хартай эхнэр нөхрийг нь хоол архиар дайлсан эмэгтэйн байшингийн хоёр давхар цонх, толь, зурагт, компьютер, модемийг нь хага цохиод, машиных нь урд шил, хаалга, крилог эвдсэн хэрэг Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р багт гарчээ. Болсон явдлын тухай О.Ц гэдэг эмэгтэй “...... Л.Ц нь манай нөхрөөр хаалгаа гагнуулах гэж утсаар дуудсан. Би тухайн өдрийн 17 цагийн үед нөхөр рүүгээ залгах үед манай нөхөр нилээд согтуу байдалтай ярьсан. Би машин жолоодож явсан тул нөхрөө авах гэж  “ЭМ СИ ЭС”-ийн хашаанд очтол. Л.Ц-гийн машин нөхрийн машинтай зэрэгцээд зогсож байсан... би хаалгыг нь нүдсэн чинь тайлахгүй байхаар нь хашааг нь давж ороод цонхоор нь хартал хүн хөдлөх шиг болсон ба цонхоор намайг хараад буцаад явсан. Би цонхны доор байсан шавар өнгөлдөг хавтгай модоор цонхны шилийг нь хагалж байгаад хөшгийг нь нээн харахад манай нөхөр орон дээр нүцгэн өмдөө өмсөөд зогсож байсан.... Тэгээд манай нөхөр цонхоор гарч ирээд чи яаж байгаа юм бэ? гэхээр нь наад янханаа гаргаад ир гэхэд гарч ирэхгүй байсан... би тэгэхээр нь хашаанд байсан модон иштэй хүрзийг авч гэрт нь ороод зурагт, зөөврийн компьютер, хананд байсан том толь, байшингийн цонх зэргийг нь хагалсан. нөхөр над руу чулуу шидээд байхаар нь тэр чулуугаар нь  Л.Ц-гийн  машины нь урд салхины шилийг хагалж хаалга крило зэргийг нь чулуугаар гэмтээгээд гэртээ харьсан “ гэжээ. Харин хохирогч эмэгтэй нь “...О.Ц –гийн нөхрийн төмөр хашааны хаалга хийгээд өгөөч гэж гуйсан. Манайд Батсүмбэр ирчихсэн байсан агаад тэр хоёр  манай хаалгыг хийж өгсөн. Тэгэхээр нь би баярлаад тэр хоёрт хоол хийж өгөөд 1 шил архи, 1 том пиво задалж өгсөн. Тэр үед О.Б муудсан байсан тул Батсүмбэр ахыг жаахан унтуулчих, архийг нь гаргахгүй бол машинаа жолоодооод явна гэхээр нь би орон дээрээ унтуулсан... тэгтэл манай цонхыг хүчтэй цохиод байхаар нь би цонхоороо хартал ягаан өнгийн подвальктай эмэгтэй хүн байхаар нь О.Б-ыг сэрээгээд танай эхнэр чинь байх шиг байна гэж хэлээд гэрээсээ гараад Батсүмбэрийг ойрхон байвал хүрээд ирээч гэхэд явчихсан байсан. Энэ үед манай гэрийн цонхыг хагалах чимээ гарахаар нь би эргээд гэртээ очтол манай гэрийн цонхнуудыг хагалаад зурагт унагаасан байсан. Тэгэхээр нь би айгаад хүн дуудах санаатай гарсан.... Тэгээд 10 цагийн үед гэртээ очтол О.Б миний орон дээр унтаж байсан. Би юу болсон талаар асуухад манай эхнэр ирээд танай хамаг юмыг эвдэлсэн гэхээр нь хартал манай гэрийн 3 цонх, толь хагарсан, зурагт зөөврийн компьютер, вай фай цацагч модем зэргийг эвдэлсэн, хашаанд байсан миний машины урд шилийг хагалсан, хаалга крило зэргийг зурж гэмтээсэн байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэжээ.

 

NUUTS.mn

 

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших