Нууц мэдээллийн уурхай

33 сая фунтын хонжвортой сугалаагаа угаалын машинаар угааж орхижээ

Нийтэлсэн: 2016-01-26 06:04:55

Английн үндэсний томоохон хонжворт сугалаа болох “Camelot”-ын зохион байгуулагчид 33 сая фунтын шагналын азтангаа энэ сарын 22-нд тодруулсан боловч азын сугалааг авсан азтан нь гарч ирсэнгүй. Гэтэл Ворчестер хотын 48 настай Сюзанна Хинте гэдэг эмэгтэйд тэр сугалаа таарсан ч жинснийхээ халаасанд мартаад бүр өмдтэйгөө хамт угаагаад хаячихсан байжээ. Зад угаагдсан сугалааны хуудсанд хонжворын тохирлын тоо нь бүдэг бадаг харагдаж байгаа ч бусад гол баримт болох худалдаж авсан он сар өдөр, хуссан нууц код нь угаалгын нунтагд арилчихсан гэнэ. 33 сая фунтыг бариад алдсан эмэгтэй энэ явдалд маш их харамсан үсээ зулгаан уйлсан тухай охин нь хэвлэлийнхэнд ярьжээ. Сугалааны тохирол тодруулах телевизийн нэвтрүүлгийн үеэр охин нь хүүхдээ харуулахаар дуудсан тул Сюзанна үзэж чадаагүй агаад удалгүй сугалааныхаа тухай мартаж орхижээ. Дараа нь “Camelot”-ын азтанг тодрохгүй байгаа тухай хэвлэлээс сонсоод гэнэт санаж сугалаагаа хайсан ч аль хэдийн угаагдсан байсан гэнэ. Азгүй эмэгтэй зохион байгуулагчидад болсон явдлыг нарийн тодорхой өгүүлсэн бас зовлонгоо хавчуулсан захидал бичиж 33 сая фунтээсээ багыг ч болов өгөхийг гуйгаад байна.
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших