Нууц мэдээллийн уурхай

Таван дүү нь эгчийнхээ нөхөртэй явалдсан хүүхний хувцсыг урж тасдаж хаясан хэрэг Архангайд гарчээ

Нийтэлсэн: 2016-01-26 03:15:18

Хятадад хүний нөхөртэй явалдсан хүүхнийг гудамжинд нүцгэлэн шившиглэж байгаа зураг цахимд хэсэг алдаршсан. Тэгвэл Архангай аймгийн Эрдэнэбулган суманд байрладаг аймгийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн харьяа ахмадын амралтын газарт тогооч эмэгтэй П.М-ийн хамаг хувцсыг нь урж тасдаад зарим баримт бичгийг нь урж иргэний үнэмлэхийг нь аваад явсан хэрэг гарчээ. Энэ хэргийг Д.А тэргүүтэй таван хүүхэн үйлдсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ. Болсон явдлын “өшөө авагч дүү” нарын “удирдагч” бүсгүй “...хүргэн ах Ч.А нь Д.М  гэдэг эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаатай болж 2-3 жил болсон. Манай эгчид сэтгэл санааны хувьд хэцүү байсан. Хүргэн ахад энэ байдлаа боль гэж удаа дараа хэлсэн боловч уулзаад байсан. Энэ хүнээс салах боломжгүй бол эгчийгээ аваад явъя гэж бодоод Д.М-тэй уулзахаар очсон. Очоод 12 цагаас 19 цаг хүртэл хүлээхэд зугтаагаад ирэхгүй байсан. Өрөөнд нь ороход тэгнүүр дээр 2-3 том подволк байсан. Түүнийг нь хүргэн ахынх гэж бодсон. Тэгээд уур хүрээд цөөн хэдэн хувцсыг ураад уулзаарай гэж хэлээд явсан” гэжээ. Харин хамаг хувцсаа уруулсан тогооч эмэгтэй “...нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн ахмадын амралтын газар дээр өдрийн цайны  цагаар амрагчдын хоолыг өгчихөөд 14 цаг болж байхад өрөөндөө орж хувцасаа сольчихоод Хасу амралтын газар очиж байж байгаад 16 цагийн үед эргээд өрөөндөө ороод иртэл миний хамаг юмыг буулгаад хаячихсан. Чемодантай хувцас хунарыг урчихсан, хана дээр уруулын будгаар дорожмилсон үг бичсэн байсан. Миний бүх хувцас, гоо сайхны бүх зүйлсийг шахаад хана, хувцас шалаар нэг нялаад хаясан байсан учир нийлүүлээд ойролцоогоор 1,5 сая төгрөгөөр үнэлж байна. Зураг, зарим бичиг баримтыг урж хаяад хэтэвч урж дотор нь байсан иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх зэргийг аваад явсан байсан. Харсан хүн байхгүй. Хэн гэдгийг нь мэдэхгүй. Сүүлд манайд ажилладаг Ч.А-ийн эхнэрийн дүү нар гэдгийг мэдсэн. Ямар ч байсан 5 хүүхэн байсан юм шиг байна лээ. Сүүлд нь 8694..... дугаараас над руу араас очиж уулзаж бичиг баримтаа аваарай. Хичнээн цагдаа гэж яваад нэмэргүй шүү гэж мессеж ирсэн. Тэд нар надтай уулзмаар байна гэж над руу тухайн үед огт залгаагүй. Тийм болохоор яагаад тэгж байгаа гэдгийг нь ойлгохгүй байгаа. Намайг алах гэж очсон бол уулзаад л ална биз. Тэд нарыг зүгээр л хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэж бодож байгаа. Хүргэн ахтайгаа намайг хардсаны улмаас тийм асуудал болсон гэж бодож байна. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Би хүргэн ахтай нь  жилийн өмнө хувийн харьцаатай байсан. Сүүлийн үед огт харьцаагүй” гэжээ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших