Путинийг эсэргүүцэгч экс хотын мээр кафенд “офислож” байна
Нийтэлсэн: 2016-01-25 06:18:09


Оросын Петрозаводск хотын мээр асан Галина Ширшина нь сөрөг хүчнээс гарсан хуруу дарам цөөн захирагчдын нэг байсан. Тэрээр 2013 онд “Яблока” намаас хотын даргын сонгуульд өрсөлдөн Путины “Нэгдмэл Орос” намын нэр дэвшигчийг илт давуугаар ялж хотын дарга болжээ. Гэсэн ч эрх баригчид зонхилдог хотын зөвлөл нь сөрөг хүчнээс гарсан даргыг өнгөрсөн оны сүүлээр яаж ийгээд огцруулж чаджээ. Албан тушаалаа өгсөн тэрээр намын шугмаар үйл ажиллагаагаа явуулах гэтэл бүхэл бүтэн хотод түүнд өрөө түрээслүүлэх хувь хүн, компани гарсангүй. Харин хотын “Кухня” гэдэг сүлжээ кафены эзэн экс мээрдээ нэгэн ширээ гаргаж өгснийг одоогоор ажлын байр маягаар ашиглаж байгаа гэнэ. Екс мээр хатагтай өдрийн турш хүссэнээрээ кофе уух эрхтэйгээс гадна уг ширээнд сөрөг хүчний үйл ажиллагаагаа явуулж болох аж.
NUUTS.mn
