БХЯ-ны Төв архивын экс даргын хуурамч лавлагаанаас болж 283.6 сая төгрөгийн хохирол учиржээ
Нийтэлсэн: 2016-01-25 05:22:35
Үүнээс өдгөө 40 гаруй сая нь эргэж төлөгдсөн гэнэ. 2006-2011 оны хооронд БХЯ-ны Төв архивын даргаа ажиллаж байсан Х.Зоригт нь нийтдээ 20 гаруй хүнд хуурамч архивын лавлагаа гарган өгсөнөөс нэр бүхий хүмүүсд нь цэргийн албан хаагчийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох эрх хууль бусаар үүсэх нөхцөл бүрдүүлж өгчээ. Дээрхи 20 гаруй хүн нь дунджаар 11-20 сая төгрөгийн тэтгэвэрийг 2014 он хүртэл үндэслэлгүйгээр авч иржээ. Нийгмийн даамгалын санг олон зуун саяар хохироосон хэргийг НДЕГ, УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасаг хамтран ажиллаж илрүүлсэн гэнэ. 2006 оноос 10-аас доошгүй жил цэргийн албан хаасан цэргийн албан хаагчидад хувь тэнцүүлсэн тэтгэвэр өгч эхэлсэн. Харин дээрхи хүмүүс нь хуулийн заалтыг зөрчиж хуурамч баримт бүрдүүлж авсан нь тогтоогджээ. НДЕГ-аас цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр авдаг иргэдийн бичиг баримтын шалгалт хийхэд анхны сэжиг илэрчээ. Цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон иргэн Д.Ж-ны тэтгэвэр тогтоолгосон үндэслэлд шалгаж үзэхэд тэтгэврийн хувийн хэрэгт байгаа 2007 оны 3-р сарын 30-ны өдрийн 1584 тоот архивын лавлагаа нь Батлан хамгаалах яамны төв архивын газарт хадгалагдаж байсан иргэн Ц.Н-ны 2007 оны 3-р сарын 30-ны өдөр авсан лавлагааны 1584 гэсэн дугаарыг ашиглаж...1997 оны 10-р сарын 28-ны өдрөөр тасалбар болгон цэргийн албанаас ахлагч цолтойгоор халагдсан гэсэн утгатай болгон бичиж Батлан хамгаалах яамны төв архивын дарга Х.Зоригт гарын үсэг зурж баталгаажуулсан байсан нь илэрчээ. Мөн О.Э-гийн материалд байх тушаал нь зөрчилтэй гарч ирэн нягталж үзэхэд тушаалыг нь скайнардаж өөрчилсөн болох нь мэдэгдэж тухайн иргэнийг дуудан уулзахад хуурамч баримт үйлдсэнээ хүлээн зөвшөөрчээ. Тухайн үеийн Монголын ардын армийн төв архивт сэлбэн засагчаар ажиллаж байсан ажилтан нь “…Зоригт ажиллаж байхдаа хааяа ганцааранг маань өрөөндөө дуудаад “ийм хүний лавлагаа ингэж бичээд ав ад ир, тийм хүн гуйгаад байна” гэх зэргээр хүмүүсийн лавлагаануудад засвар оруулж өөрчлүүлж нэг хувь лавлагаан дээр гаргуулж гарын үсэг зуруулдаг байсан” гэж мэдүүлсэн гэнэ. Дээрхи хүмүүсийн ихэнхи нь хууль бусаар авсан тэтгэвэрээ буцаан төлөх нийгмийн даатгалын байцаагчдын актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Өдгөө НДЕГ-ынхан арга хэмжээгээ чангатгаж орон байрыг нь хураана гэсэн тул зарим нь төлөх хуваарь гарган бага багаар төлж эхэлжээ.
NUUTS.mn
