Нууц мэдээллийн уурхай

Английн шүүх Путинг аллагад холбоотой гэж үзжээ

Нийтэлсэн: 2016-01-22 01:49:30

Лондоны шүүх Оросын ерөнхийлөгч Путинг 2006 онд гарсан орос тагнуулч асан Александр Литвиненког цацраг идэхит полонигоор хордуулж алсан хэрэгт холбоотой гэж үзжээ. Шүүхийн гаргасан тогтоолд Англид зугтан ирсэн Оросын Холбооны мөрдөх товчооны экс ажилтанг устгах шийдвэрийг тус улсын төрийн тэргүүн зөвшөөрсөн гэж дурджээ. Шүүгч Роберт Оуэн шүүх ажиллагааны явцад авагдсан баримтуудыг шинжлэн судлаад аллагыг шууд гүйцэтгэсэн этгээдүүд нь Оросын ХМТ-ны ажилтан асан Андрей Луговой, бизнесмэн Дмитрий Ковтун гэж нэр заасан байна. тэд гуравдагч этгээдийн заавар тушаалаар ажиллсан агаад тэр нь Путин байх хамгийн өндөр магадлалтай аж.  Оросын ХМТ-ны ажилтан Александр Литвиненко нь 2000 онд Англид гэр бүлийн хамт зугтан ирсэн. Тэрээр “ХМТ Оросыг сүйрүүлж байна” буюу «ФСБ взрывает Россию» гэсэн ном бичиж Кемлийн тусгай албадын 1999-2000 онд иргэдийнхээ эсрэг үйлдсэн орон сууцны хорооллуудыг дэлбэлэх зэрэг ажиллагаануудыг илчилсэн. Дээрхи ажиллагааг Путинг засгийн эрхэнд гаргахын тулд үйлдсэн хэмээн баримт нотолгоотойгоор баталсан. 2006 онд Литвиненеко Лондоны тансаг зочид буудалд ХМТ-нд хамт ажиллаж байсан Андрей Луговой болон түүнтэй хамт явсан бизнесмэн Дмитрий Ковтунтай уулзаж өглөөний цай уужээ. Үүнээс ердөө нэгхэн өдрийн дараа Литвиненекогийн бие гэнэт муудан цацраг идэвхит полоний-210 –аар хоруудлсан болох нь тогтоогдож сар тэсээд амиа алдсан.  Саяхны шүүх хуралд шинээр илэрсэн баримтуудыг дурдахад :

- Литвиненекогийн бие Оросоос ирсэн “найз” нартайгаа цай уусны дараа л шууд муудсан. Эхлээд хоолны хордлого гэж үзсэн ч дараа нь цацраг идэвхит бодисоор хордуулсан нь тогтоогдсон.
- Литвиненеког орос найз нар урьсан тодорхой болсон агаад учир экс тагнуулч үнэтэй зочид буудалд цай уух санхүүгийн боломжгүй байсан.
- Андрей Луговой, Дмитрий Ковтун нарын тус буудалд буусан өрөөг дараа нь цацраг идэвхит бодис илэрсэн.
- 2000 оноос хойш Оросын тусгай албаныхан буудлагийн сургуулалтандаа Литвиненекогийн зурагтай бай ашиглаж байсан.
- Литвиненекогийн үхлээс хойш дөрвөн жилийн дараа буюу 2010 онд өнөөх Андрей Луговой Англид зугтан гарсан Оросын тэрбумтан Борис Березовскийд “Полоний-210 үргэлжлэл бий”, “Цөмийн аюул танай хаалгыг тогшиж байна” гэсэн бичигтэй футболк илгээмжээр явуулсан.
- Шүүх хуралд дуудагдсан нэрээ хэлэхээс татгалзсан гэрч “Луговой Лондонд ирээд ХМТ-ны нэгэн эксийг тонилгохын тулд уулзалтанд урьж ирүүлэх хэрэгтэй хэмээн надад хэлсэн” гэж мэдүүлсэн.
- Литвиненеко үхсэний дараа Андрей Луговой “Нэгдмэл Орос” намын жагсаалтаар Думын гишүүн болсон.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших