Нууц мэдээллийн уурхай

Г.Уянга ирэх сонгуульд бие даан нэр дэвшинэ

Нийтэлсэн: 2016-01-22 01:19:23

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудал  УИХ дахь “Шудрага ёс эвсэл”-ийн бүлэгт хагарал авчирлаа.  Тус эсвлийн гурван гишүүн болох Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү нар Шийдлийн Засгийн газрын тэргүүнийг огцруулахад идэвхитэй оролцож Г.Уянга оройлсон.  Ч.Сайханбилэгийг огцруулах асуудал  босож ирсэн нь МАХН-д ашиггүй харин Н.Энхбаярт ашигтай тусаж байна.  Гуравдахь ерөнхийлөгчийн хувьд Өршөөлийн хуулиар замхраад байсан төрийн өндөр дээд албан тушаалд очих боломж нь эргэн нээгдсэн. Харин МАХН-ын нэрээр сайдын суудалд очсон хэд нь хэрвээ Ерөнхий сайд нь огцорвол дагаад унах эрсдэлд орсон. Энэ нөхцөлд гол тулаан Н.Энхбаяр Г.Уянга хоёрынн хооронд болж байна.  Намын нөхдийн тухайд дайчин гишүүн хатагтай л гол “шүдний өвчин” болоод байгаа болохоос нөгөө  хоёрын дагаж дүвчигнэхийг нэг тоохгүй байгаа аж. Л.Цогийн хувьд улстөрийн карьер нь энэ сонгуулиар бараг дуусаж байна. Харин О.Баасанхүү нь намаасаа хөөгдвөл цагтаа Н.Энхбаярыг өмөгөөлж байсан, УИХ-ын гишүүн явсан гэдэг “цолтой” жирийн л нэг өмгөөлөгч болно. Хэрвээ хувь хүний хоорондох харьцааг нь авч үзвэл Н.Энхбаяр, Г.Уянга нар нь тийм ч сайн харьцаатай биш. Нэг нь төрийн гурван өндөрлөгийн нэг нөгөө нь телевизэд ажилладаг байх үеэсээ таарамж муутай байсан. Гагцхүү Н.Энхбаярын улстөрд эргэн ирэх Г.Уянгын улстөрд орох гэсэн хүсэл эрмэлзлэлийн уулзварт л тэд ” найрамдаж” нэг эвслийн дор багтсан. Гэхдээ л өчүүхэн төдий зөрчил гарахад л бие биенээ муулдаг. Хэдхэн сарын өмнө Г.Уянга эвслийн даргаа албан тушаалын наймаачин гэх нь холгүйгээр шүүмжилсэнийг саная. Харин энэ удаад эгнэгт салах замын уулзвар дээрээ ирлээ. Өршөөлийн хуулиар нэг боломжоо алдсан Н.Энхбаяр хоёрдахь боломжийг нь үгүй хийвэл хэнийг ч уучлахгүй.  Харин Г.Уянга эвслийн даргаасаа илүүтэйгээр олон нийтээс айж байгаа. Хэрвээ Ерөнхий сайдыг огцруулах асуудлаа татах юм бол олон жил зүтгэсэн улстөрчийн карьер нь ард түмний дунд шууд төгсгөл болно. Түүний оронд намаасаа, эвслээсээ хөөгдсөн ч хамаагүй зүтгэн ард нь гарч эцсийг нь үзэж чадвал ирэх сонгуульд бие даагаад ч гарах боломж бас бий.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших