Нууц мэдээллийн уурхай

Путины хэвлэлийн бага хурлаас “хасагдсан” асуултууд…

Нийтэлсэн: 2016-01-21 03:18:01

Оросын ерөнхийлөгч Путин үе үе иргэдтэйгээ цахим бага хурал хийж шууд ирсэн асуултуудад хариулдаг. Харин чөлөөт сэтгүүлч Юлия Ермилова шууд нэвтрүүлгийн үеэр ЕТГ-ын ажилтнуудын оролцоотойгоор дарагдсан, хасагдсан асуултуудыг нэгтгэн блокдоо тавьжээ:

-Миний сарын цалин 7900 рбуль, гэтэл СӨХ, халаалт цахилгааны мөнгөнд нь тал нь зарцуулагддаг тул над шиг цаашдаа хүмүүс яах вэ ?
-Миний цалин сарын 5000 рубль гэтэл цэцэрлэгийн хүүхдийн сарын хоолны мөнгө 250, сургуулийн хүүхдийнх 500 рубль нэхэж байна, би одоо яах вэ ?
-Нөхөр бид хоёр залуу гэр бүл, цалин нийлээд 17000 рубль, одоо түрээсийн байранд 7000, СӨХ-д 2500, зээлийн төлбөрд 5000-ыг төлдөг, ихэнхи залуу гэр бүл ийм байдалд байгаа шүү
-Хүүгийн хамт газар тариалангийн компанид ажилладаг байсан, өнгөрсөн оны 11-р сард 3000 рублийг цалин гэж өгснөөс хойш ахиж мөнгө өгөөгүй, Хүү маань тэсэлгүй саяхан модноос өөрийгөө боомилоод амиа хорлосон, ийм байдлаар ер нь амьдрах хэрэг байна уу?
-Эмнэлгийн сувилагч нарын цалин 8000, энэ байдлаараа цаашид нэг ч сувилагчгүй болно шүү
-Би эмнэлэгд асрагчаар ажиллаад сарын 4850 рубль авдаг, саяхан өгдөг жаахан нэмэгдлээ хүртэл хассан, хоёр хүүхэдтэй цаашдаа яаж амьдрах вэ ?
-Багш нарын цалин 5-8 мянган рубль, гэтэл юмны үнэ маш их өсөж байна, бид байнгийн өлөн зэлмүүн амьдарч байна ?
-Би 10000 рублийн тэтгэвэр авдаг, байрны мөнгөнд 5000, эм тарианд мянгыг төлөөд үлдсэнийг нь хэмнээд хэмнээд хүрэхгүй байна ?
-Би 7000 рбулийн тэтгэвэр авдаг, одоо энэ мөнгөөр  өөрийгөө боомилох олс авахад л хүрэх байх
-Миний ээж улсад 35 жил ажиллаад 7000 рублийн тэтгэвэр тогтоолгосон, гэтэл тосгонд нь нэг машин түлээ 10000 рубль хүрч байна

Чөлөөт сэтгүүлчийн баталснаар Путин иргэдийнхээ ялангуяа хөдөө тосгодийн амьдрал бодит байдлыг огт мэддэггүй гэнэ. Орон нутгийн эрх баригчид эмч багш, тэтгэвэрийнхэн 20-30 мянган рубль зарим газар бүр 40 мянга хүртэл цалин тэтгэвэр авч байгаа хэмээн хуурамч мэдээ тайлан гаргадаг болжээ. Гэтэл үнэндээ тэтгэвэр цалин нь 5-10 мянган рублийн хооронд байдаг гэнэ.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших