Нүцгэн зургаа фэйсбүүкд оруулсан эхнэрээ гудамжаар шалдан явуулж шийтгэжээ
Нийтэлсэн: 2016-01-21 02:36:41

Нью-Йоркийн латин гаралт залуу эр эхнэрээ хотын гудамжаар шалдан явуулж шийтгэсэн дуулиан Америкийн цахим ертөнцийг шуугиулж байна. Тэрээр эхнэрээ нүцгэн зургаа цахим сүлжээнд оруулдаг бүр фэйсбүүкийн найз эрчүүддээ нууцаар явуулж байсныг нь олж мэдээд сайтар хашрааж өгөхөөр шийджээ. Ингээд эхнэрээ чармнй нүцгэлэн ганцхан том цагаан алчуур нөмрүүлээд хүчээр гудамжинд гарган өмнөө туун явуулж бичлэг хийгээд цахимаар тараасан байна. Бичлэгт испани хэлээр “..алив наад алчуураа дэлгээд алхаад бай хонгор минь, ямар тачаангуй бие хаатайгаа хүмүүсд харуул, чи үүнийг л хүссэн шүү дээ, би амьдралаа босгож гэр бүлээ тэжээх гэж өдөржин ажиллаж байхад чи шалдан зургаа долоо найман эрэгтэйд явуулаад сууж байна, чи тэдэнтэй нэг уулзаж учираагүй гэлүү, зөвхөн үнсэлдэх тухай л ярьж байсан гэсэн үү, чи үүндээ намайг итгэнэ гэж бодсон уу” хэмээн хараан загнаж байгаа нь сонсогджээ. 2.24 секугдын энэ бичлэгийн төгсгөлд галзууртлаа уурласан нөхөр нь нөгөө алчуурыг хуу татан авахад чармай нүцгэн эхнэр нь машины ард нуугдаж байгаа нь харагджээ. Гэрч нарын өгүүлснээр залуу эр эхнэрээ нүцгэн чигээр нь гудамжинд орхиод яваад өгчээ.
NUUTS.mn
