Хэнтийн “Хаан” банкинд халдсан хулгайч “шатжээ”
Нийтэлсэн: 2016-01-20 06:43:50
Сүүлийн үед манайд банк дээрэмдэх гэсэн гэмт хэрэг Америк, Оросоос дутахгүй олон гардаг болсон. Үүнээс сургамж авсан банкууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч бэлэн мөнгөө дор нь зөөдөг болжээ. Өчигдөр Хэнтий аймгийн “Хаан” банкинд хулгай орсон ч банкинд бэлэн мөнгө байгаагүй гэнэ. Хулгайч банкны хамаг зүйлийг ухаж онгичсон ч бэлэн мөнгө ололгүй арга буюу гарчээ. Хэргийг цагдаагийнхан мөрдөж байна.
NUUTS.mn
