Данс андууран орж ирсэн сая төгрөгийг сэргэлэн тогооч хэрэглэжээ
Нийтэлсэн: 2016-01-20 03:16:11
Саяхан хөгжилтэй сургамжтай нэгэн хэрэг гарчээ. Нэгэн эмэгтэй “Нэт капитал” ББСБ-аас “Королла пилтер” маркийн автомашинаа барьцаалан хоёр сая төгрөгийн зээл авчээ. Зээлээ төлсөөр нэг сая гаруй төгрөг үлдсэн гэнэ. Ингээд үлдэгдлээ төлөхөөр ХААН банкнаас “Нэт капитал”-ын утасны дугаарыг асуухад 9400….гэсэн дугаарыг өгчээ. Эмэгтэй тэр дугаар луу яриад зээлийн үлдэгдлээ ямар дансанд хийхийг асуухад уриалгахан дуутай залуу ХААН банкны дансны дугаараа өгсөнд нэг сая төгрөгөө хийжээ. Зээлээ бүрэн төлсөн гэж бодсон эмэгтэй маргааш нь “Нэт капитал”-д ирээд машинаа авах гэтэл асуудал үүсжээ. Учир түүнтэй өчигдөр хэн ч яриагүй бас дансны дугаар ч өгөөгүй болж таарчээ. Сандран утасны дугаараа шалгахад “Нэт капитал”-ын эдийн засагчийн утас нь 9401….атал эмэгтэй 9400… гэсэн буруу дугаар луу залгаад буруу хүнд мөнгөө тушаачихсан нь илэрчээ. Харин тэр сэргэлэн нөхөр нь “Симж сант” компаний тогооч Ц.Ш байж таарчээ. Тэрээр данс андуурагдан орж ирсэн мөнгийг шууд аваад өрөндөө өгчихсөн гэнэ. Тухайн үед тэрээр хүнээс 200 мянган төгрөг зээлэхээр ярьж байсан, тэр мөнгө л орж ирж байна гэж бодсон гэнэ. Сэргэлэн тогооч “…Би өөрийн болгоомжгүй үйлдлээс болж ийм хэрэгт орлоо. Буруу юм хийсэндээ гэмшиж байна. Би хүнийг хохироосноо ойлгож гэмшиж байна.. Би 7 хоног хоригдсон, шорон аймаар газар байна. Надад хөнгөн ял өгнө үү” гэж гэмшжээ.
NUUTS.mn
