Америк бүсгүй найз залуугаа хөнөөснөө фэйсбүүкээр зарлажээ
Нийтэлсэн: 2016-01-20 02:11:18

Калифорни мужийн Сан-Бернардино хотын 18 настай Накасия Жеймс гэдэг бүсгүйг найз залуугаа хөнөөсөн хэрэгт сэжиглэн цагдаа нар баривчилжээ. 21 настай Дорианна Пүвелл гэдэг залуу хутгалуулсан байдалтайгаар амиа алдсан байсан гэнэ. Хүн амины хэргийн газар цагдаагийнхан ирж байхтай зэрэгцэн түүний найз бүсгүй Накасигийн фэйсбүүкд “…би баригдаагүй үедээ үүнийг дуулгая, урьд шөнө экс маань согтуу ирээд намайг зодсон, бүр нүүр амгүй цохиж зодсон тул би уурандаа хутга аваад дүрсэн, би үүнийг хийе гэж бодоогүй боловч эцэст нь ийм явдал болсон, одоо би зугтлаа, гэхдээ намайг хүн алья гэж санаагүйг Бурхан гэрчилнэ…” гэх мэтээр бичсэн пост тавигдсан байжээ.
NUUTS.mn
