Нууц мэдээллийн уурхай

МАН-ынхан бие даагчид болон Г.Уянгын ард нуугдаж байна

Нийтэлсэн: 2016-01-20 01:52:09

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичиг өргөн баригдлаа. Одооноос Шийдлийн Засгийн газрын “амь” сараар бус өдрөөр хэмжигдэж эхэлсэн гэсэн үг. Гэтэл АН-ын Р.Амаржаргал өргөх бичигт гарын үсэг зурснаасаа татгалзаж нэрээ татлаа. Энэ нь засгаа нэг ч гэсэн өдөр хамгаалж үлдэх гэсэн АН-ынханд бөөн олз биз. Гацаах буцаахдаа сайн УИХ-ын дарга З.Энхболд нэрээ татсан хүнийг хасалгүй оруулж ирсэн байна хэмээн өөлсөн. Энэ шалтгаанаар өргөх бичгийг буцааж магадгүй байна. Хоёр бие даагч, Г.Уянга болон  ХҮН-ын  дарга С.Ганбаатар, МАН-ын 13 гишүүн дээр нь АН-ын Р.Амаржаргал нэмэгдээд уг нь хорин хүн болсон. Одоо намын даргаасаа айсан АН-ын гишүүн нэрээ татсан ч хуулийн хүчинтэй тоо нь хэвээрээ үлдэнэ. Ерөнхий сайдыг АНЭУ-д айлчлах үеэрээ Оюутолгойн орд газрыг ашиглах гэрээний нэг тал Туркойз Хилл Ресурс болон Рио Тинто компанитай Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурахдаа УИХ-д мэдээлэлгүйгээр “далд уурхайн санхүүжилт” нэрээр Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, ТЭЗҮ-ээр баталгаажсан далд уурхайн санхүүжилт 1.5 тэрбум долларын анхны хөрөнгө оруулалтын дүн дээр нэмж 4.7 тэрбум долларын зардлыг хүлээн зөвшөөрчээ” гэдгийг  дурдаад энэ нь Монгол Улсад төлсөн татвар бусад орлогын дүн нь жилийн нийт борлуулалтын орлогын дөнгөж 8-9 хувь болсон нь Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл гэж онцолсон. Энэ үйл явцын эхний шуугиан нь намдаа байнга шүүмжлэлтэй ханддаг Р.Амаржаргал гэнэтхэн “хайр зарлан” нэрээ татсан явдал байлаа. Бас нэг сонин зүйл МАН-ын идэвхигүй дэмжилт юм. МАН-ын 13 гишүүн гарын үсэг зурсан ч огцтруулах ажлаас анхнаасаа л хойшоо суусан.  Тэдний хувьд чуулганд оруулаад ирбэл 26-гуулаа дэмжинэ гэсэн нь л том “дэмжлэг” бололтой. Ардын намыхны хойшоо суун бие даагчид болон Г.Уянга нарыг хөөрөгдөөд байгаагийн шалтгаан нь “засаг самарсан” гэх нэр хочноос жийрхжээ. Ямар ч хэлбэрээр бодсон энэ нь өөртөө наахад тун таагүй нэр хаяг гэнэ. Сонгуулийн өмнө бол бүр ч хэрэггүй.  Ийм л учраас бие даагчид болон Г.Уянга нарын ард бүгээд нуугдаад байгаа аж. Ердөө засаг самарсан гэх нэр хочийг авахгүйн тулд урд жилийн уригдаж очоод хөөгдөж гарсан  “сэтгэлийн шарх”-аа ч дарж байна. “Хийхийн та нар хий, аахилахын бид аахилья” гэжээ.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших