С.Уянга Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өргөн барилаа
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт УИХ-ын гишүүн Г.Уянга гарын үсэг цуглуулах болсон. Тэрээр Ч.Сайханбилэгийг томилогдсон өдрөөс эхлэн огцруулна гэдгээ мэдэгдэж байсан юм. Түүний санаачилгад С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, О.Баасанхүү нарын гишүүд нэгдээд байсан ч гишүүдийн тоо 20 хүрээгүй учир саналыг өргөн барих боломжгүй байсан юм. Өнөөдөр түүний Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжиж 10 гишүүн нэгдсэн бололтой. УИХ-ын гишүүн Г.Уянга дөнгөж сая Ерөнхий сайдыг огцруулах саналаа УИХ-ын даргад өргөн барьсан байна.
NUUTS.mn