Мафийн түүхэн дэх хамгийн алдартай алуурчид…
Нийтэлсэн: 2016-01-19 08:23:01
Уншигчиддаа дэлхийн мафийн түүхэнд хамгийн алдаршсан, хамгийн хүнд хэцүү үүргийг гүйцэтгэдэг байсан мэргэжлийн алуурчдын тухай мэдээллийг хүргэе :
- Абе Рилс (Abe Reles ) : Твист жаал хочит тэрээр Нью-Йоркийн хамгийн алдартай хөлсний алуурчдыг нэгтгэсэн “MURDER, INC” нэгтгэлийн гишүүн байсан. Түүний дуртай “багаж” нь уулчдын хэрэглэдэг мөс хагалдаг хурц үзүүртэй таяг байжээ. Зэрлэг алуурчин заримдаа үл ялих шалтгаанаар ч хүний амийг хөнөөчихдөг. Нэгэн удаа зочид буудлаас гарахдаа машиныг нь удаан авчирлаа гээд хаалгачийг нь “нухчихсан” гэдэг. Ямар үйлдэл гаргаж магадгүй тул мафийн толгойлогчид ч айдаг байсан. Твист жаал олон удаа хоригдож байсан ч хэзээ ч нэгээс илүү жилээр сууж байгаагүй. Тэрээр 1941 оны 11-р сарын 12-нд алуулжээ.
- Сальваторе Гравано (Salvatore Gravano) Сэмми бухандай хочит энэ алуурчин Америкийн гэмт хэргийн түүхэнд ихэд алдашсан. Чинээлэг гэр бүлээс гаралтай атлаа халаасны хулгайгаар гараагаа эхэлжээ. 1960 оноос мафийнхантай холбогдож эхлээд ойр зуурын ажилд гүйдэг байв. Мафийн нэгэн толгойлогчийн гэр бүлийн хамгаалалтыг хариуцсан туслах болсноор түүний карьер гэрлийн хурдаар өссөн. ХМТ/Холбооны мөрдөх товчоо/-ны баталж байгаар Сэмми бухандай доод тал нь 19 аллаганд шууд холбоотой гэнэ. 1990 онд баригдсан агаад одоо ч шоронд сууж байгаа аж.
- Сэм ДеСтефано (Sam DeStefano) Галзуу хочит тэрээр 1920 онд гэмт хэргийн ертөнцөд орж иржээ. Барьцаалан зээлдүүлэх бизнес эрхэлж зээлдэгчидтэйгээ маш харгис хэрцгий харьцдаг байсан. Зээлээ төлж чадаагүй олон хүнийг зовоож тарчлааж алсан. Бүр зээлээ төлсөн хүнийг хүртэл хөнөөж байжээ. 1973 онд тэрээр өөрийн туслахдаа алуулжээ.
- Фрэнк Аббандандо (Frank Abbandando) Дашер хочит тэрээр 1930 оны үеийнх байсан. Захиалгаа биелүүлэх үедээ ямар ч зэвсэг авч явдаггүй агаад тухайн нөхцөлд гарын доорхи ямар ч эд зүйлийг зэвсэг болгоод ашиглачихдаг байсан. “MURDER, INC” нэгтгэлийн гишүүн явжээ. 1940 онд баригдан дээд хэмжээ авч хоёр жилийн дараа гүйцэтгэжээ.
-Гарри Стросс (Harry Strauss) Питтсбургийн Филл хочит тэрээр “MURDER, INC” нэгтгэлийн хамгийн харгис гишүүний нэг байжээ. ХМТ-ны нотолж чадсанаар 30 аллагыг гардан гүйцэтгэсэн. Хурц үзүүртэй таяг, олс, гар буу нь ажлын гол зэвсэг нь байсан. Түүнийг 18 удаа баривчилсан ч нотлох баримт муутайгаас тухай бүрд суллагдаж байжээ. Гэхдээ 1940 онд хөдлөшгүй баримттайгаар баривчилан жилийн дараа цаазалсан.
-Томас Питера (Thomas Pitera) 1980 оны үеийн Каратэчин Томми хочит тэрээр бие хамгаалах урлагийг төгс эзэмшсэн нэгэн байсан. Мафийн алдарт Боннаногийн гэр бүлийн мэргэжлийн алуурчин явсан. Карьерийнхаа туршид 60 хүнийг хөнөөсөн гэдэг. Хөнөөчихөөд мөчлөөд цаасан хайрцаганд хийн хадгалдаг зуршилтай байжээ. Гэхдээ 1992 онд аллагаар бус харин хар тамхины наймааны хэргээр баривчилж бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн.
-Джозеф Барбоза Адгуус хочит тэрээр эхэндээ тун муугүй ахлах тогооч явжээ. Дараа нь боксийн стортонд хорхойтож яваад зодооны хэргээр суусан. Шоронгоос гараад л Патриарк гэдэг мафийн боссд ажилд оржээ. Түүнийг 1960-аад оны хамгийн алдартай алуурчин гэдэг. Нийтдээ 26 захиалгийг амжилттай биелүүлсэн. 1966 онд баригдаад ХМТ-той “хамтран ажилласны” төлөө хугацаанаас өмнө суллагдсан. Суллагдаад гурван сарын дараа л Патриаркийн захиалгаар буудуулжээ.
- Рой ДеМео (Roy DeMeo) Мафийн алдарт босс Гамбиногийн гэр бүлд ажилладаг байсан. Рой доороо хэд хэдэн хүнтэй бага гарын босс гэгдэж байв. Түүний баг нийтдээ 70 захиалга гүйцэтгэсэн гэдэг. 1982 онд ХМТ-ны мөрдлөгөөс зугтан нууц байдалд ороод удалгүй туслахууддаа алуулсан.
- Джовани Бруска (Giovanni Brusca) Гахай хочит тэрээр удам дамжсан мафийн гэр бүлээс гаралтай байсан. Бүр босс болсон хойноо ч ажлыг өөрөө гардан хийсээр иржээ. Италийн цагдаа нар Гахайг 100 гаруй аллагад шууд холбоотой гэдэг. 1994 онд баригдаад “ухаан орж” цагдаа нартай хамтран ажиллаж олон нөхдөө барьж өгчээ. Аюулгүй байдлаа хангах үүднээс одоо ч хатуу хамгаалалттай шоронд зочид буудалд байгаа мэт амьдардаг. Шоронд өнгөрүүлсэн 54 хоног тутмын дараа цагдаагийн хамгаалалт дор наранд долоо хоногийн “амралт” эдэлдэг.
- Ричард Куклински Мөсөн хүн хочит тэрээр Итал-Америкийн мафийн олон гэр бүлтэй “бизнесийн” харилцаатай байсан. Түүнийг 100 гаруй захиалга авч гүйцэтгэсэн гэдэг. Анхны захиалгаа 13 настайдаа авч биелүүлэн 1950-иад он гэхэд жинхэнэ мэргэжлийн алуурчин болсон. Гаднаас нь харахад гэр бүлсэг, эелдэг хүн байжээ. 1986 онд бүх насаараа хоригдох ял авч 2006 онд шоронд өөрийн үхлээрээ үхжээ.
NUUTS.mn
