Сельфинээс болж баригдсан 10 азгүй гэмт хэрэгтэн
Нийтэлсэн: 2016-01-19 04:51:08
-Америкийн Холбооны шүүх энэ бууны хорхойтонд 2015 онд фэйсбуукдээ оруулсан энэ зургийх нь төлөө 15 жил хорих ял оноожээ. Тэрээр 45 калибрын гар буу толгой дээр барьсан байна. Гэтэл тэрээр өмнө нь галт зэвсэг хууль бусаар олж авсан, хадгалсан гэх зүйл ангиар хоёр ч удаа шийтгүүлсэн байжээ. Ингээд гуравдахь удаагаа 45 калибрын гар буу бас л хууль бусаар олж аваад хадгалж байснаа тэсэлгүй сельфийдээд ял авчээ.
-Энэ хоёр швед бүсгүй дээрэм хийхээсээ өмнө зургаа фэйсбуукдээ оруулсан байжээ. Камерт тэдний дүрс бичигдсэн байсан тул цагдаа нар ердөө маргааш нь бариад авчээ.
-Кейлли Хилл гэдэг энэ бүсгүй экстра-сельфи хийхийн тулд бэйсболын тоглолтын үеэр талбайд гүйж гараад 600 цаг албадан хөдөлмөр хийх ялаар шийтгүүлжээ.
-21 настай Жастин Бахлер энэхүү аймшигт селфийг хийж фэйсбуукдаа оруулаад Мичиганы банкийг дээрэмдэхээр гарчээ. Цагдаа нар банкны камерийн бичлэгийг фэйсбуук дэх зурагтай нь харьцуулаад л бариад авчээ.
-Өмнөд Каролиногийн Адам Хоу гэдэг энэ залуу сүм ухаж байгаад утсаа мартаад явчихжээ. Цагдаа нар утсан дээрхи сельфийгээр хэн болохыг нь тодруулаад ядах юмгүй бариад авчээ.
-Жэсс Эвальд гэдэг орон байрны энэ хулгайч бас л хэргийн газраа гар утсаа хаячихжээ. Утсаар нь дүүрэн өөрийнх ньсельфи нь байсан мэдээж.
-Орон байр, халаасны идэрхэн хулгайчид болох 19 настай Тайкван Соломон, 16 настай Терренса Систрака нар хулгайлсан бренд хувцсаа өмсөөд сельфи хийн фэйсбуукдоо оруулжээ. Хувцасны эзэн шууд танисан гэнэ.
-23 настай Ла Верна Ли гэдэг залуу гар буугаар сүрдүүлэн хүний айфонийг дээрэмджээ. Утасны эзэн дараа фэйсбуук ухаж байгаад дээрэмчний зургийг санамсаргүй олоод цагдаад мэдэгджээ.
-Эшли Кист гэдэг энэзалуу айл ухаж байгаад гэрийн эзнийх нь утсыг олж сельфи хийжээ. Гэхдээ товчлуур андуурч дараад зургаа нэг найз руу нь явуулчихсан гэнэ. Зургийг харсан найз нь тэр дороо цагдаа дууджээ.
-Дуучин Рианнагийн энэ сельфинээс болж амьтны хүрээлэнгийн хоёр ажилтан нэн ховор амьтныг торноос нь гаргаж зургийг нь даруулсан хэмээн ажлаасаа халагджээ.
NUUTS.mn
