Дэлхийн хамгийн өндөр хамгаалалттай 6 обьект
Нийтэлсэн: 2016-01-19 03:12:45
Америкийн нисэх хүчний энэхүү нууц баазын тухай анхны мэдээлэл 2013 онд гарч эхэлсэн. Дээд зэргээр хамгаалагдсан тул дээгүүр нь цэргийн онгоц хүртэл нисдэггүй. Энэхүү нууц обьектын тухай хоёр тамаглал байдаг. Эхнийх нь баригдсан харь гаргийхныг энд судалдаг гэж үздэг. Дэлхий дээр буусан гэх бүх нисдэг тавгуудыг зөөж авчирсан ч гэдэг. Нөгөө хувилбар нь Америкийн цэргийн технологийн хамаг нууцыг хадгалдаг учраас маш хүчтэй хамгаалдаг гэж таамагладаг. Одоогоор 1955 онд ерөнхийлөгч Эйзэнхаурын үед л нээгдсэн гэхээс өөр мэдээлэл нь батлагдаагүй байна.
-Ямантау уул дэх Оросын бааз : Башкористан улсын уулархаг бүсэд Оросын хамгийн нууцлагдмал хаалттай бас чанд хамгаалалттай хот баригдаж байгаа нь саяхнаас илэрхий болсон. Таамаглалын эхний хувилбар нь тус улсын стратегийн нөөцийг хадгалах том бааз байгаа гэж үздэг. Хоёрдахь нь өдгөө “Периметр” хэмээн нэрлэгдэх болсон цөмийн шуурхай хариу цохилтын системийн нэгдсэн удирдлагын төв баригдаж байгаа гэдэг. Сүүлийн үеийн таамаглалаар дэлхийн 3-р дайн дэгдэх үед Оросын дээд удирдлага байрлах нууц хот гэсэн хувилбар ихээхэн тархаад байна.
-Мормоны нууц сан гэх энэ обьект нь Солт-Лэйк ууланд маш чанд хамгаалалтын дор оршдог. Хамгаалалтыг нь мормончууд өөрсдөө хариуцдаг. Гол бункер уулын гүний 200 метрт байрладаг гэдэг. Хамгаалалтын хувьд цөмийн дэлбэрэлтийн цохилтын хүчийг ч даах чадалтай гэнэ.
-Ватиканы номын сан : Дэлхийн католик шажинтнуудын төвийн номын сан хамгийн өндөр харуул хамгаалалт дор оршдог. 15-р зуунаас түүхээ эхэлсэн энэ номын санд хүн төрөлхтний мэдлэгийн хамаг гол нууцыг хадгалдаг. Хамгийн түүхэн, ховор бас үнэтэй баримт бичиг, ном судар зөвхөн энэ номын санд л байдаг. Зарим нэн чухал баримт бичгийг зөвхөн Пап лам л үзэх эрхтэй гэнэ.
-Форт Нокс буюу Америкийн алтны нөөцийн саны хамгаалалтын тухай өгүүлэхэд илүүц биз. Энд алтнаас гадна тусгаар тогтнолын тунхаг зэрэг түүхэн баримт бичгийн эх хувийг хадгалдаг. Гол бункерт орохын тулд энэхүү 22 тонн жинтэй хаалгыг онгойлгох хэрэгтэй.
-“Ногоон амралт”-нд Америкийн төрийн өндөр дээд албан тушаалтнууд л амардаг энэ амралтын газард орхын тулд хамгаалалтын гурван шугмыг давдаг. Хэдийгээр өндөр хамгаалалттай амралт сувилалын газар гэдэг ч гол нууц нь газар доорхи байгууламжинд нь байдаг агаад цөмийн дайн эхэлсэн үед Америкийн конгресс шилжин байрлаж ажиллахад бүрэн зориулагдсан гэнэ. Гол бункерын хаалга нь 25 тонн жинтэй гэгддэг.
NUUTS.mn