Нөхрөөсөө айхдаа хүчиндсэн хэмээн бусдыг гүтгэсэн хэрэг Булган, Өвөрхангайд дараалан гарчээ
Нийтэлсэн: 2016-01-18 04:07:24
Монгол хүүхнүүд залуучуудтай шоудаж наргиж хоноод дараа нь нөхрөөсөө айхдаа хүчиндсэн хэмээн бусдыг гүтгэж нэр хүнд, ажил амьдралаар нь хохироосон хэрэг хоёр ч аймагт гарчээ. Булган аймгийн Булган сумын 6-р багийн М.Э гэдэг эмэгтэй нөхрийг согтуугаар машин барьсан хэргээр 10 хоног баривчлагдсан хойгуур сумынхаа залуустай наргижээ. Тэрээр эхний мэдүүлэгдээ “…Намайг дагуулаад Сансар гэдэг дэлгүүрийн арын гудамжны зүүн талын хашаанд дотор жижиг модон байшинд оруулсан. Тэр байшинд намайг гурвуулаа хүчиндсэн. Миний нөхөр надаас сална гээд гэрээсээ хөөчихсөн. Ядарсан, 2 нялх хүүхэдтэй эмэгтэй хүнийг дээрэлхэж хүч хэрэглэж хүчиндсэн учраас гомдолтой байна ...гэх мэдүүлжээ. Гэтэл мөрдөн байцаалтаар хүчиндээгүй нь тогтоогдоход “…Тухайн үед манай нөхөр над руу утсаар ярьсан. Үүний дараа Э бид хоёр хамт гарсан. Би нөхрөөсөө айсандаа худал мэдүүлэг өгсөн нь үнэн” гэж арга буюу хүлээн зөвшөөрчээ. Харин “хүчиндсэн” гэх Л.А нь “..тухайн үед П.Эр ахаа та энэ гинжийг зараад өгөөч гэхээр нь би алт мөнгөний дархан дээр орж 10 мянган төгрөгөөр зарж өгөөд 1 сав пиво аваад гудамжинд ууя гэсэн чинь Э манайд очиж ууя гээд тэднийх рүү явсан. Э гэх эмэгтэй байсан, пивоо увааж уучихаад би тэр хоёрыг үлдээгээд 17 цагийн үед гараад явсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Маргааш нь бүлэглэн хүчиндсэн гэж гомдол гаргаж, би гүтгэгдэж эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцогдон, ял сонсож яллагдагчаар татагдан шалгагдсанаас хойш 10 сар гаран ажил, амьдрал, нэр төрөөрөө хохирч байна. Эхнэр, хүүхэд, ах, дүү, найз нөхөд гээд бүгд л намайг хэрэг хийсэн гэж ойлгож байна. Эхнэр, хүүхэд тусдаа амьдарч эхэлсэн. Энэ хэргийн үнэн зөвийг олуулах гэж хүлээсэн. Хэрэгт холбогдсоноос хойш амьдрал ахуй, бүх л зүйлээрээ хохирч явна” гэжээ. Нөгөө хохирогч Ж.Б нь “…Э гэх эмэгтэйг танихгүй, Тэр өдөр архи ууж байгаад салаад явсанаас хойш тэр хүмүүстэй дахин таараагүй. Тэгсэн намайг П.Э, Л.А нартай бүлэглэн нийлж хүчиндсэн гэж гэмт хэрэгт гүтгээд эрүүгийн хэрэгт ял сонсож, яллагдагчаар татагдаж шалгагдсан. Энэ хэрэгт холбогдсоноор нэр төр, алдар хүндээрээ хохирсон, .гомдолтой байгаа тул 1 сая төгрөг нэхэмжилж байна ...гэж мэдүүлжээ.
Өвөрхангайд С.Х нь гэдэг эмэгтэй 2015 оны 8-р сард Хархорин сумын Вангийн-Овоо багийн нутагт байх Д.Н-н гэрт Д.А, Д.Н нарт хүчиндүүлсэн гэж бусдыг хүнд гэмт хэрэгт холбогдуулж цагдаагийн байгууллагад зориуд худал мэдээлсэн гэмт хэрэгт холбогдсон. Бас л гадуур хоноод нөхрөөсөө айхдаа хүчиндүүлсэн гэж худал мэдүүлсэн эсэгтэй “.. Одоо би болсон зүйлийг үнэн зөвөөр мэдүүлэг өгнө. Би урьд нь тайлбар мэдүүлэг өгөхдөө хүчиндүүлсэн гэж худал мэдүүлсэн. Манай нөхөр уурлаж бид хоёр хашаан дотор маргалдахад намайгж түлхэж унагаачихаад орхиод явсан. Намайг доромжилж хаяж явсан хүн дээр очихоос айж Н-н гэрт хоносон, Өглөө гэртээ ирсэн чинь нөхөр хаагуур яваад ирэв банзал, янхан гээд аашлаад байхаар нь би айсандаа А, Н хоёр намайг зодож, хүчирхийлсэн гэж хэлж цагдаад бүртгүүлсэн. Тухайн үед нөхрөөсөө айгаад худлаа мэдүүлэг өгсөн, Би хууль мэдэхгүйгээсээ болоод сануулаад өнгөрдөг юм байх гэж бодоод тэгж хэлсэн. Буруу мэдүүлэг өгсөндөө гэмшиж байна ...” гэжээ. Энэ хэрэг сумын төвийнхнийг цочроосон тул бөөн шуугиан дэгдэж сүүлдээ хүчиндээгүй нь тогтооход гүтгэсэн талынхан гэр бүлээрээ сумаас явахаас өөр аргагүй болсон гэнэ. Эхнэрийнхээ үгэнд итгэсэн нөхөр нь “…чи намайг сэрээхгүй яасан юм бэ, хэтэрхий доромжилж байгаа юм бишүү гэж эхнэрдээ хэлээд дагуулан цагдаад очсон, хэргийн үнэн зөв нь тогтоогдоход би хүмүүсээс санаа зовоод Хархорин сумаас явсан ...” гэжээ.
NUUTS.mn
