Нууц мэдээллийн уурхай

Дарханы нэг ангийнхан Баянзүрхийн хоёр цагдаад 400 мянгыг “өгөөд“ маргааш нь буцаан авсан хэргээс…

Нийтэлсэн: 2016-01-18 03:06:33

Саяхан манай сайт замын цагдаад хахууль өгөөд дараа нь матсан борлуулагч эмэгтэйн хэргийг мэдээлсэн. Тэгвэл хотод уулзсны баяраа хийж байсан Дархаын нэг төгсөлтийнхэн Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн офицер, цагдаа хоёрт 400 мянган төгрөг атгуулснаас том хэрэг дэгджээ. Өдгөө цагдаагийн хоёр ажилтан тус бүр 9.9 сая  төгрөгөөр торгуулж төрд ажиллах эрхээ хоёр жилээр хасуулсан гэнэ. Харин согтуу жолоо барьж яваад баригдан цагдаад хахууль өгсөн Түвшинжаргалыг мөн л 9.7 саяар торгосон ч Өршөөлийн хуульд хамруулан торгох ялыг нь хэлтрүүлжээ.Ийнхүү эцсийн  дүнд нь хоёр цагдаа хохирчээ. Нэг ангийн  Ганбат,Одончимэг,  Золжаргал,Түвшинжаргал нар нь уулзаад архи пиво ууцгаажээ. Түвшинжаргал нь уусан үедээ жолоо барьж яваад Баянзүрхийн офицер, дэд ахлагч хоёрт саатуулагдсан аж. Энэ тухай цагдаагийн дэд ахлагч “…бид согтуугаар жолоо барьсан жолоочийг саатуулсан, гаргасан зөрчил, авах арга хэмжээг танилцуулах үед хүмүүс нь учраа хэлээд мөнгө өгье гээд байсан, хэлтэс рүү орох гэж байхад Хан-Уул дүүрэг дээр Цагдаагийн дарга танидаг гэсэн, бид  тэдэнд одоо эрүүл жолооч дуудаад амар гэж хэлэхэд нэг хүн ирсэн, манай офицер дуудлага руугаа орсон байсан, би мөнгө төгрөг авахгүй гэсээр байтал авчих гээд өгсөн, маргааш нь Хууль Сахиулахын Их Сургуулиас хүн яриад та нар миний ахаас авсан мөнгийг нь авчирч өг гэсэн” гэжээ. Сүүлд нь нэмэгдэж ирсэн хүн нь саатуулагдсан хүмүүсийн нэгнийх нь нөхөр байжээ. “Асартайн говь”-ийн захирал эхнэрээ цагдаад саатуулагдлаа гэхээр нь очоод цагдаад мөнгө өгчих гэхээр аваачиж өгсөн биш хээл хахууль дамжуулсан хэрэгтэн болжээ. Ингээд тухайн үед “зохицоод” салсан ч нэгнийх нь дүү ХСИС-д ажилладаг байсан тул “одоо чамайг хорьж шалгана, нэг сар хорьдог юм гэж цагдаагийн дэд ахлагч нь хэлээд 600 мянган төгрөг  өгчих тэгвэл явуулья гэсэн, тийм их мөнгө байхгүй гэхэд тэгвэл 400 мянгыг өг, тэрнээс доош байхгүй гэж хэлээд авсан” хэмээн “ховложээ”.  Дүү нь алаг машиных нь дугаараар хаанахын ямар цагдаа болохыг нь дор нь тодруулаад дуудахад нөгөө хоёр мөнгөө бариад иржээ. Хэргийг Дотоод хяналт шалгалтын газарт шууд шилжүүлсэн бол Дарханы нэг ангийхан цагдаад өгсөн 400 мянган төгрөгөө тэр дор нь буцаан авчээ.
 

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших