Гэрийн хорионд орсон эрийг эхнэрээс нь хамгаалахын тулд шоронд хорьжээ
Нийтэлсэн: 2016-01-16 00:47:14
Италийн Ром хотын 37 настай эр жижгээр танхайрсан хэргээр гэрийн хорионд гурван сар суух ялаар шийгүүлжээ. Гэтэл гэртээ ердөө нэгхэн сар суусны дараа эхнэртэйгээ байнгийн хэрүүл маргаантай байна, үглэж яншиж хэрүүл өдөх нь тэсвэрлэхийн аргагүй болсон тул би нэг л өдөр биеэ барьж чадахгүйд хүрч магадгүй нь гээд гэрийн хориог нь баривчлах ялаар сольж шоронд эдлүүлж өгөхийг хүсжээ. Хөршүүд нь ч нөхөр нь гэрийн хорионд орсноос хойш энэ айлаас хэрүүл шуугиан тасрахаа байсан, бидэнд ч хэцүү байна хэмээн баталсан тул шүүх 1-р сарын 8-нд шийдвэрээ өөрчлөн гэрийн хориог нь баривчлах ялаар сольжээ.
НУУЦ.мн
